“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 17 сая дахь тонн нүүрсээ борлуулж, компанийн борлуулалтын түүхийг шинэчлэн тогтоолоо.

2023 оны эхний 8 сарын байдлаар улс болон орон нутгийн төсөвт 1.5 их наяд төгрөгийн татвар, төлбөр, хураамж төлж эдийн засгийн өсөлтөд бодит дэмжлэг үзүүлсээр байна.
Компанийн үйл ажиллагаа, борлуулалт, худалдан авалт, тээврийн нэгдсэн мэдээллийг https://ett.mn/mn/news/single/4867?full-screen=true холбоосоор тогтмол авах боломжтой.