Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг Усан сангийн задгайд өчигдөр 16.14 цагт гэр шатаж, гал түймэрт 40 настай эмэгтэй өртөж, амь насаа алджээ.

Иргэн Т-ын 5 ханатай гэр, эд хогшил бүрэн шатаж байсныг тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид унтрааж, уг гал түймэрт өртсөн 40 настай эмэгтэйн цогцсыг дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шилжүүлэн өгсөн байна.