Улаанбаатар хотод үүсээд буй үер усны гамшигт үзэгдлээс сэргийлэх, эрсдэлийг бууруулах ажилд дэмжлэг үзүүлэхээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын салбараас баг бүрэлдэхүүн Улаанбаатар хотод ирж үерийн нөхцөл хүндэрсэн бүсэд ажиллаж байна
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гал сөнөөгч П.Алтансүх, сантехникийн инженер Ж.Батбаяр, жолооч Б.Төгс-Эрдэнэ, гэрээт компанийн галын мэргэжилтэн Э.Галдан гэрээт компанийн механик Д.Түмэнбаяр, Г.Бямбадорж нар HL4M DRI-3500л/мин хүчин чадалтай, Premier pump-2000л/мин, HC-YBQ-15/27-1700л/мин, HONDA WB30XT-1100л/мин хүчин чадалтай, HONDA-250 л/мин хүчин чадалтай 5 ширхэг усны насосыг камаз маркийн автомашинаар тээвэрлэн Улаанбаатар хотод ирж НОБГ-ын баг бүрэлдэхүүнд дэмжлэг үзүүлэн үер усны гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах ажилд гар бие оролцож байна.