Хип хопт дурлагсад “Loi4ixcoн” бүлгийг андахгүй. Тус бүлгийн гишүүн, реппер FLA буюу Б.Жавхлантөгс нь өчигдөр Rokit bay-д зориулсан дисс дуугаа цацсан бол Rokit bay түүнд хариу барьж BLAAVGAI нэртэй дуугаа цацсан. Тэгвэл Rokit bay “За нэг мэдэгдэл хийчихье. Одоо би үргэлжлүүлж дисс xийxгүй ээ. Намайг юу гэж хэлнэ үү хамаагүй. Мундаг дисс хийсэн байвал ялагдлаа хүлээнэ. Муу дисс хийсэн байвал олон юм онхолдохгүй. Одоо энэ асуудлыг хаяаад урдах ажлууддаа төвлөрцгөөе.
Хувь хүн рүү доромжилж дайрах биш дүгнэлттэй шүүмжилдэг соёл бас дэлгэрээсэй гэж бодож байна. Миний хувьд бол ямар нэг хувийн өш хонзон санасан юм бол байхгүй шүү, спорт байсан л гэж харлаа. Одоо цомгийн ажилдаа 100% анхаарлаа хандууллаа. Удахгүй шинэ дуугаар уулзъя” гэжээ.