“Аlagaa&Nyamka”-гийн Алагаа буюу Ц.Энхтулга анхны амьдралаас хүүхэдтэй байсан талаар нэгэн эмэгтэй цахим хуудаснаа бичжээ.Мөн түүний  эргэж харалгүй орхисон гэх мэдээлэл олны бухимдлыг төрүүллээ.

Цэцэрлэгт байхад нь анх удаа цэцэрлэгийн хэрэгслийг нь нэг удаа ч болов бэлдээд өгөөрэй гээд хэлсэн чинь би чам шиг тогтвортой ажил төрөлтэй цалинтай хүн биш боломжгүй гэсэн. (Цэцэрлэгийн төлбөр, хувцас хунар юу ч авж өгдөггүй байсан)

3 жилийн дараа дахиж холбогдоод ядаж хүүхэдтэйгээ уулзаж байгаачээ аавыгаа асуугаад байна гэсэн чинь хариу өгөлгүй сээндчихсэн.Ингээд ганц ч уулзаагүй 7 жил болж байна даа. Сошиал дээр их л мундаг хүн байдаг бодит амьдрал дээр ийм л байна!Олон жил нууж явсан сая энэ бичлэгийг үзээд яагаад би хэний төлөө нуух ёстой гэж бодоод хэлмээр санагдчихлаа. Энхтулгаа чи харж байгаа бол одоо нэг үүрэг хариуцлагаа үүрээд ядаж хүүхэдтэйгээ уулздаг болоорой доо!
10 жилийн өмнө үерхэж байхдаа гуйж гувшин барин хүүхэдтэйл болмоор байна аав л болмоор байна гэж хүүхэдтэй болчихоод одоо ийм байдагт чинь гутардаг шүү.
Эр хүн шиг эцэг хүн шиг хариуцлагатай амьдар. Ярьдаг шигээ амьдрал дээр хийдэг хүн бай” гэжээ.