Т.Санчир хэний ч халаасанд ороогүй Л.Оюун-Эрдэнийг би дэмжиж байна хэмээн цахим хуудаснаа онцоллоо. Тэрээр “Ах нарыг би олон жил итгэж найдаж хүлээж ханалаа. Нэгийг нь солиод нөгөөг нь гаргаад 30 жил өнгөрчээ. Энэ хугацаанд юу ч өөрчлөгдсөнгүй. Тэд нарт өөрчлөх сэтгэл түй ч алга. Нам харгалзахгүй хувааж идэж ууж, хувааж цөлмөх л хүсэл тэдэнд байгаа. Ээлжилж идэж ууж, бие биедээ шаардлага тавьж чадахааргүй болжээ. МАНАН байгаа цагт нэг ч авлигалч шоронд орохгүй. Хуулийн хариуцлага хүлээхгүйг бид хангалттай харж байна. Одоо больё. 30 жил юу ч хийгээгүй ах нар одоо хангалттай. Гурван жилд засах гэж хичээж байгаа залуу хүнд би энэ жил итгэж үзнэ ээ. МАНАН мафийг устгаж чадах ганц хүн нь Л.Оюун- эрдэнэ болон түүний засгийн газар. Яагаад гэвэл тэр залуу хүн хэн нэгний халаасанд ороогүй хүн учраас би Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг дэмжиж байна” гэв.