Хотын дарга асан Д.Сумъяабазарын  эхнэр Ч.Мичидмаа цахим хуудсаараа дамжуулан хамгаалалт хүсжээ.

Тэрбээр 2 өдрийн өмнөөс  эхлэн инстаграмдаа нэгэн эмэгтэй гэрт нь нууцаар орсон тухай, гэр бүлийн өмгөөлөгч хайж байгаа тухайгаа хуваалцаж эхэлсэн.

Ингэхдээ  “Одоо бүр араас ирээд орон гэрт минь хулгайч шиг нүүрээ нууж ороод, нуугдаж зугтаад гарч буй хүнийг яах вэ. Дүрс нь камерт бичигдээд үлдсэн байх юм. Хувийн орон зай руу минь эрээ цээргүй нэвтэрч байгаа нь мэргэжлийн хулгайч шиг санагдсан. Гэр орондоо аюулгүй байх эрх минь зөрчигдөөд байгаа юм биш үү дээ. Цааш нь ярих уу яах уу? Монгол Улсад шударга, үнэн шүүгч байвал санал болгооч” хэмээн нэг эмэгтэйн бичлэг, зураг оруулж, олны нүд чихийг бүлтийлгэв.

Д.Сумъяабазар аварга гэргийгээ  хайхардаггүй нь үүгээр ил гарсан гэхэд хилсдэхгүй.