Нийслэлд олгох автомашины улсын дугаарын тоог хязгаарлах шийдвэрийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралаар гаргасан. Үүнтэй холбоотой шинээр машин авч байгаа иргэдэд нийслэлийн серитэй улсын дугаар олгохгүй гэх мэдээлэл гарсан юм.

Харин Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар үүнд “Нийслэлд зорчих тээврийн хэрэгслийн тоог 730,000 байхаар баталсан.

Өчигдрийн байдлаар улсын автотээврийн бүртгэлд нийслэлийн 727,000 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Үүний 60,000 орчим нь чиргүүл, мотоцикл, механизм. Эдгээрийг дээрх тоонд хамааруулахгүй. Тиймээс энэ ондоо дугаар олголтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ” хэмээн тайлбар өглөө.