Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ энэ сарын 15-нд /2024.04.15/ Токио хотын Ясүкүни сүмд аваргын дохёнд гарах ёслол үйлдсэн. Ингэхдээ  ууган хүү  нэг настай Тэмүжинээ тэврэн гарч ирсэн бөгөөд түүний хүүг япончууд алга ташин угтаж авсан талаар тус улсын хэвлэлүүд мэдээлэв.

Тэмүжин хүү 2022 оны арваннэгдүгээр сард төрсөн. Нэг нас 4 сартай ч 17 кг жинтэй, үеийнхнээсээ харьцангуй том биетэй аж.