Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, тус аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяр нарыг Авлигатай тэмцэх газраас шалгаж байсан бөгөөд тэднийг 72 цаг саатуулжээ. Тэднийг АТГ-аас энэ сарын 8-ны өдрөөс эхлэн дуудаж, шалгаж байсан бөгөөд 72 цагийн хугацаатай саатуулсан гэж эх сурвалжууд мэдээлэв.Тэднийг яллагдагчаар татах хүсэлтээ хуулийн байгууллагад өгчээ.

Сүхбаатар аймгийн орон нутгийн сонгуульд 2020 оны УИХ-ын сонгуульд АН ялалт байгуулж, тус аймгийг Ардчилсан намынхан удирдаж байсан юм.

Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, тус аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяр нараас гадна Э.Төгөлдөр, Эрдэнэбат нарын хүмүүсийг саатуулсан гэсэн мэдээлэл байна.