Сонгууль дөхсөн энэ цаг үед улс төрчид чухам хийсэн ажилтай, хэлэх үгтэй харагдахыг хичээж байгаа. Зарим нэг нь үнэхээр хэлэх үг, хийсэн ажилтай л байх. Харин зарим нь  үнэхээр хариуцлага алдаж, сайдын ажлаа өгөх болзол хангасан гэж хэлж болохоор байна.

Тухайлбал, Шадар сайдын ажил үүргийн чиглэлд Онцгой байдлын ерөнхий газар хамаардаг. Гэтэл С.Амарсайханы хариуцсан салбарт ойрын хугацаанд таван сайхан залуу  өөд боллоо. Өнөөдөр нэгийг нь эцсийн замд нь үдэж байна.

Таван залууг гурван удаагийн тохиолдлоор алдаж байгаа нь Шадар сайд хариуцсан салбартаа олигтой анхаараагүйн улмаас тэрбээр нэг алдаагаа ахин дахин давтаж байна гэж ойлгож болно.  Энэ нь  Шадар сайд таван залуугийн амь нас эрсэдсэн асуудалд хариуцлага хүлээх нөхцөл бүрдсэн гэдгийг баталж байна.

Хариуцлагаа ухамсарлаад, улс төрийн соёл гэгчийг өөрөөрөө харуулаад чаддаг нэгэнд нь зайгаа тавиад  сайдын суудлаасаа “зайлчих” асуудалд тэрбээр “гүрийсээр” байна.

Шадар сайд нь өөрөө “зайлж” чадахгүй бол “зайлуулах” эрх нь ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд байгаа. Хичнээн хүний амь насаар “наадаж” байж хариуцлага алдсан С.Амарсайханыг зайлуулах вэ??? Чаддагт нь ажлыг нь өгөх хугацаа болсныг бодох ёстой цаг хугацаа болсныг үүгээр сануулж байна. 

Тангарагийн хуудсанд гарын үсэг нь мөнхөрч, жагсаал дундаа мөр нь үлдсэн залуусын ар гэрт байр өгөөд, сүр дуулиантайгаар оршуулсаар бид дасах учиргүйг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та анхаарна уу!!!

П.Төгөлдөр