Төрөл бүрийн салбарт өөрийгөө сойж яваа залуу бол Г.Анархүү.

“Монгол Бекхем” хочтой тэрээр хоёр найз бүсгүйгээс хоёр хүүхэдтэй.

“Найз бүсгүйчүүд” хэмээн тодотгосны учир нь том охиныхоо ээж Б.Тэмүүлэн, бага хүү А.Аатөрийн ээж загвар өмсөгч Ю.Балжидмаа нарын хэнийг нь ч албан ёсоор бэр гуйж, хадаг сүй тавин хамт амьдраагүй гэсэн. Орчин цагийн залуусийн жишгээр хамтран амьдардаг гэх юм уу даа.

Г.Анархүү хөл хориотой энэ өдрүүдэд сайн аавын үүргийг сайтар гүйцэтгэж, хүүхдүүдээрээ гоёсон шигээ нам жим амьдрах болжээ.

Том охины ээж Б.Тэмүүлэн өдгөө өөрийн амьдралаа зохиож, дахин үрийн зулай үнэрлэсэн.