МАК-ийн “маяг” толиотой эзэгтэйн үнэн түүх
Сонгууль дөхөөд ч тэр үү, монголын толгой баяны гэргий, МАК-ын эзэгтэй Н.Хулан сүүлийн үед олон нийтийн өмнө мэр сэр гарах болжээ.

Учир нь түүний том хүү Н.Номтойбаяр УИХ-ын сонгуульд дахин нэр дэвшихээр болж, ээждээ үнсүүлсэн зургаа нийтлэсэн харагдана. Түүнчлэн, Н.Номтойбаярын дүү Н.Цэлмүүн шарк ч ахаасаа дутахгүй гэсэн дээ юү, ээжтэй хамт авхуулсан гэрэд зургийг өөрийн цахим сүлжээнд нийтлэжээ.

Монголын хамгийн баян хүний эхнэр гэгддэг Н.Хулан хатагтайн хувьд Монголын анхны сэхээтнүүдийн нэг О.Намнандорж гуайн бага охин гэсэн.

О.Намнандорж гуайн хувьд орос, хятад, төвд, манж хэлний өндөр мэдлэгтэй, эрдэм номтой хүн байсан гэдгээрээ одоо ч гайхагддаг.

Н.Хулан хатагтайн хувьд өдгөө 60 насны босгыг хол давсан ч үеийнхэнээсээ ялгагдахааргүй толиотой нэгэн.

Санасаныг бодвол эгэл даруухан энэ хатагтайг буриад язгууртай, бас удган гэдгийг тэр бүр хүн мэддэггүй.

Бага залуу насандаа амьдралын хатуу хөтүүг туулсан ч хатуу чанад ухаан, эцэг дээдсээсээ өвөлсөн мэдрэмж юугаараа бизнесийн талбарт эр нөхөртэйгээ эн зэрэгцэн ханцуй шамалж, ханийнхаа найдвартай түшиг тулгуур болж ирснийг хүрээнийхэн нь ярьцгаадаг.

Тэрээр ханийнхаа уул уурхайн бизнест хүч хавсрахаас гадна Гадаад хэргийн яамны урд олон улсын сүлжээ зочид буудлын салбарыг Монголд оруулж ирэхээр эртнээс хөөцөлдөж, өвөрмөц дизайнтай барилга байгууламж бариулж эхэлсэн нь түүний бие даан хариуцдаг хувийн бизнес гэх.