Үргээлэг-1, 2 зэрэг уран бүтээлүүдээрээ үзэгчдийн танил, жүжигчин Ж.Баясгалан 2017 онд автын осолд орж, түүний биеийн тал нь мэдээгүй болсон ч , хөл дээр босж үг олон хүнд урам зориг өгсөн юм. Тэрээр өмнө нь жүжигчнээс гадна бодбилдинг, авто спортоор хичээллэдэг байсан юм.

Түүнийг анх осолд орж, БНСУ-д эмчилгээ хийлгэхээр очиход эмчлэгч эмч нь “Алхахгүй, босохгүй, тэргэнцэр дээр суух магадлал ч маш бага. Ийм өвчтэй хүн урт насалдаггүй” гэж хэлэхэд нь би “Намайг Баясгалан гэдэг. Би монгол хүн. Би хөл дээрээ босоод хүүхдүүдээ дагуулаад ирнэ. Тэр үед та энэ өвчнийг эмчилсэн анхны эмч нь болоорой” гэж хэлсэн гэдэг.

Жүжигчин Ж.Баясгалан цахим хуудаснаа гэр бүлийнхээ аз жаргалын тухай ийнхүү бичсэн байна.

Хором бүр аз жаргалыг мэдэр хүмүүсээ

1096 хоног буюу 3 жилийн өмнө энэ өдөр би Baja 2017 уралдаанд орохдоо хүнд осолд орсон энэ өдөр надад маш хүнд байдагч гэр бүлдээ эх орондоо бусдад хэрэгтэй ХҮН байх ёстой гэдгээ ойлгож авсаан.

Өвдөх хэцүү ч Амьдрах амттай.

Тиймээ өнөөдөр миний дахин төрсөн өдөр. Энэ өдрийг би үзэн яддаггүй