Маш олон хосуудад хэлэхийг хүссэн юм.

1. Зүгээр байгаа харилцаагаа зүгээр л орхи. Илүү дутуу хардалт, хэрүүл, буруу ойлголт юу ч хэрэггүй…

2. Харилцааг сайхан өрнүүлэхэд мөнгө биш цаг хугацаа л хэрэгтэй…Ярилцах цагийг илүү их гаргаж байгаарай

3. Хайр сэтгэл хоёр хүний л дунд өрнөх ёстой түүх гуравдагч хүн огт хэрэггүй байдаг юм шүү…Найз ч тэр хэн ч хэрэггүй.

4. Хайртай хүнээ хэнд ч битгий муул хичнээн муу байсан ч битгий муул…Чиний хүнийг чи хүндлэхгүй бол бусад нь ч бас хүндлэхгүй

5. Түр хугацааны үл ойлголцол төдийхөнд чат интэр гэсэн хямдхан story, post оруулах хэрэггүй нэрэнд чинь л сэвтэй

6. Жаахан юман дээр шантарч салы гэдэг үгийг яаран хэлэх хэрэггүй дараа нь хэзээ нэг өдөр чи харамсах л болно…

7. Амалсан бол амлалтаа заавал биелүүлж байгаарай…Итгэл даах гэдэг нь өөрөө ирээдүйн сайн сайханы эхлэл

Үүнийг уншсан бүх хосуудыг аз жаргалтай ирээдүй угтаасай