“Жигүүр гранд”-ын Б.Баттөрийн залуу эхнэр ногоочин болжээ

Жигүүр гаранд” компанийн ерөнхий захирал Д.Баттөр өнчин өрөөсөн өссөн, олон дүүгээ өргөж тэтгэсэн ачит сайн ах. Барилгын тэргүүлэх компанийн захирал Д.Баттөрийн авааль гэргийг Эрдэнэтунгалаг гэдэг.


2012 оны сонгуулиар төрсөн нутаг Ховддоо бие даан нэр дэвшсэн, ажил хэрэгч, дайчин бүсгүй. Эрдэнэтунгалаг хатагтай Д.Баттөр захирлын зургаан хүүхдийг төрүүлсэн.

Д.Баттөр, Эрдэнэтунгалаг хоёрын ууган охин Б.Уянга нь “Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэтэй гэрлэсэн билээ.
Харин түүний залуу эхнэрийг Онон гэдэг. Брэндээр биеэ хучдаг гэгддэг Онон хатагтай өдгөө 35 настай. Баттөрд гурван хүүхэд төрүүлж өгсөн.


Нас явсных ч тэрүү “залуу” эхнэр тодотголтой Онон сүүлийн үед ногоочин болсон гэнэ шүү. Тэрээр гэр бүлийнхээ хэрэгцээнд идэх бууцай, юуцай, салат навчаа өөрөө тариалдаг болжээ.
Дашрамд дуулгахад, монголын хамгийн үнэтэй гэгддэг амралтын газраа ноён Баттөр залуу эхнэртээ албан ёсоор өвлүүлж өгсөн гэдэг. Харин тэд өөрсдөө “Жигүүр гранд” группийн анхны барилгуудын нэг “Континенталь” зочид буудлын тэндэх байранд амьдардаг юм байна.