Б.Хурцын гэргий Ү.Сарнай цэцэг тарааж явна

АТГ-ын дэд дарга Б.Хурцын гэргий Ү.Сарнай дээдсийн зиндаандаа өглөгчөөрөө алдартай. “Pekaso” брэндийг бий болгож, бяцхан хүүхдүүдэд зориулсан тусгай үйлчилгээ бүхий дэлгүүртэй болсон.

Ү.Сарнайг өглөгч гэхийн учир нь тэрээр байсхийгээд л үеийн зиндааны хатагтай нарт илгээмжээр цэцэг явуулдаг гэнэ лээ. Ингэхдээ сохор зоос ч авдаггүй гэсэн шүү.

Дашрамд дуулгахад, түүний хань Б.Хурц экс ерөнхийлөгч Эбэгийн хүн гэгддэг. Оны өмнө ширүүн төрх, хар шил, албаны хувцастай гардаг тэрээр өөрийг нь оролдсон УИХ-ын гишүүдийн амыг “Цааш нь ярих уу, яах уу” гэсэн үгээр тагладагаараа алдартай.