Бат зогс!

– Анх 2012 онд сэтгэл зүйн төвөө нээх үед бүгд боль гэж хэлж тэр бүү хэл машин маань хүртэл шатаж байсан нь тухайн үедээ л бүх зүйлс миний эсрэг байгаа мэт мэдрэмж авч байсан үе бий

– Анхны хүүгээ өлгийдөн авах өдөр хөлний хавангаас болоод цэх зогсож чадахгүй байсан боловч ирээдүйг сайхнаар бүтээнээ гэж өөрийгөө зоригжуулаад амьдралын төлөө тэмцэж байсан үе бий

– 10 гаран жилийн хичээл зүтгэлээ TV-ийн шоуны хөтлөгчөөр юу ч биш гэж хэлүүлж, шоглуулж байсан үе бий

– Дусал залгуулсан байдалтайгаар 90минутын турш тайзан дээрээс лекц хийж байсан үе бий

– Хэдэн арван өдөр үүр цайтал номоо бичиж сууж байсан үе олон бий

– АНУ-д оуютан байхдаа өдөрт идэх хоолны тоогоо багасгаж, авахыг чин сэтгэлээсээ хүссэн зүйлсээ авалгүй сургалтын төлбөрөө бүрдүүлж байсан үе бий

– Орой нь Өвөрхангайд сургалтаа дуусгаад өглөө нь Хэнтий аймагт сургалттай учир цасан шуурга шуурч байсан ч хэлсэн үгэндээ хүрэхийн төлөө замд гарч байсан үе бий

– Стресс менежментийн талаар байгууллагад сургалт орохын яг өмнө дотны хүнээ амьсгал хураасныг утсаар мэдсэн ч нулимсаа залгиад сургалт орж байсан үе бий

– Японд ажилаар явж байхад ядаргааны улмаас өндөр халуурч, бүх бие нүүрээр тууралт туурсан ч АНУ-д очиж 8цаг ажиллахын төлөө, бусдын итгэлийг алдахгүйн төлөө эрүүл мэндээ ч эрсдэлд оруулж байсан ухаангүй үе бий.

– Арчаагүй ялагч байснаас энэрэнгүй ялагдагч байхыг илүүд үзэж Хийгээгүй, хэлээгүй зүйлсийнхээ төлөө гүтгэгдэж доромжлогдсон ч тайлбар тавилгүй чимээгүй өнгөрч байсан үе бий.

Танд үүнээс ч хэцүүг туулж байсан үе байж магад. Тэгвэл энэ хүртэл явчаад арай бууж өгөх гэж байгаа юм биш биз?
Тэгвэл энэ хүртэл явсан амьдралын утга учир, үнэ цэнэ юунд орших билээ? Бат зогс!

Жич:
Хаана, хэзээ, хэрхэн, яаж, ямар хүнд хэцүүг туулан хэнд ч мэдэгдэлгүй ямар их нулимс, хөлс урсгаж энд ирсэнийг мэдэхгүй байж мэддэг юм шиг таамаглан ярьдаг, гүтгэдэг, доромжилдог эсвэл гаргасан ганц алдааг тань хаа сайгүй тараахыг хүсдэг хүмүүс хаа сайгүй л бий. Хамгийн гол нь та тэдгээр хүмүүсийн хорон үгс, доромжлолд хумигдан унах уу?
Бат зогсох уу? Энэ бол Таны сонголт!

Жичийн жич:
Бууж өгөгч хүний талаар хүмүүс огт ярьдаггүй. Зүтгэж байгаа, илүү сайхан амьдралын төлөө хөдөлмөрлөж байгаа хүний талаар л хүмүүс ярьдаг. Бүү бууж өг! Илүү сайхан маргаашийн төлөө Бат зогс!

Жичийн жичийн жич:

Инээмсэглэ, дахин инээмсэглэх шалтгааныг өөртөө өг, бий болго