Нийслэлийн прокурорын газраас Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан / Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулах / мөн хуулийн 11.4-1 дэх хэсэгт заасан/ Хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт


Архангай аймгийн ИТХ-ын дарга Б. Өсөхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-р зүйлийн 3 дахь хэсэгт заасан / Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулах/ гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүх хуралдаан 2020 оны 7 дугаар сарын 10-нд товлогдсон байсан боловч шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Мөнхбаяр, Б.Баттөр нар хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй тул шүүх хуралдааныг 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 10 цаг хүртэл хойшлууллаа.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар