Н.Номтойбаярын хүү Н.Мөнгөншагай Афганистанаас ирж, тусгаарлах байранд оржээ


Коронавируст “Covid-19” цар тахлын хоёр дахь давалгаанаас урьтаж, гадаадад ажиллаж амьдарч буй иргэдээ чадах ядахаараа авчирч буй энэ цаг үед “МАК” ХХК-ийн захирал Б.Нямтайшир ч зүгээр суусангүй.

 

Түүний хүү УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр шүүхээс 5,5 жилийн ял сонсч, хэцүү нэртэд хоригдож байгаа ч ач хүүгээ алс холын Афганистанаас авчрах ажлыг даруй зохион байгуулжээ.
Н.Номтойбаярын хүү Н.Мөнгөншагай гэх аавтайгаа усны дусал мэт адилхан энэ залуу Афганистанд энхийг сахиулахаар очсон цэргийн алба хаагчдын хамт “Hunnu Air” компанийн нислэгээр эх орондоо эсэн мэнд ирсэн аж. Б.Нямтайшир ч өөрийн мэдэлд байдаг “Hunnu Air” агаарын тээврийн компани удирдаж, УОК-ыг царайчлахгүйгээр ач хүүгээ алба хаагчидтай нь цуг авчрууллаа.
Өдгөө тусгаарлах байранд хуваарилагдаж очсон Н.Мөнгөншагай “Нэг ч хонолгүй уйдаад эхэллээ.

Тусгаарлах байранд байх хугацаанд онлайнаар иог, бясалгалын хичээл заах хүн байна уу” хэмээн сошиал орчинд тун ч идэвхитэй байгаа аж.

 

Бэлтэй айлын өв залгамжлагч залууд тусгаарлах байрны орчин нөхцөл, хоол унд төдийлөн таалагдаагүй ч байгалийн сайхан газар, эх нутгаараа ихэд бахархан сууж буй гэнэ.