БОЛОВСРОЛЫН Яамны тодорхойгүй байдал СУРГУУЛЬ болон ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН ДУНД ЗӨРЧИЛ ҮҮСГЭХ нь ээ

 ЕСДҮГЭЭР САРЫН 1-н дөхөхтэй зэрэгцэн асуух, лавлах юм их гараад байна аа. Жишээ нь, өнөөдөр хувийн цэцэрлэгийн ажиллах цагийг 18 цагаар хязгаарлах гэж байгаа нь хүүхдээ найдвартай асрамжид үлдээх замаар ажил хийдэг маш олон аав ээжид дахин хүндрэл учруулахаар болчихлоо.

Үүнтэй адил хувийн сургуулиудын хичээлийн цагийг яг яах ёстойг яам шийдэх ёстой бол тэрийгээ шийдээд албан ёсны дүрэм журам гаргамаар байна. тухайлбал,
1. Үнэхээр өдрийн 2.5 цаг хичээллэх журмаар үндсэн хичээлийн мэдэгдэхүүн олгоод энэ жилдээ өнгөрье гэж байгаа бол маш олон аав ээж хувийн сургуульд бүтэн төлбөр төлөх сонирхолгүй болох нь тодорхой.

2. Энэ тохиолдолд улсын сургууль нь ачааллаа даах уу.

3. Хувийн сургуулийн төлбөрт багтдаг хөгжүүлэх хөтөлбөрүүд болох ур чадварын дугуйланг явуулахыг зөвшөөрөх юм уу

4. Ихэнх хувийн сургууль өглөөнөөс эхлээд 5 цаг хүртэл сургууль дээрээ өнжих боломж олгодог. Энэ цагийг хэвээр хадгалж хичээллэж болох юм уу

5. Ихэнх нь 20-25 хүүхэдтэй өөр сэлгээгүй хичээллэдэг сургуулиуд тав хоногийн 2 өдөр заавал онлайн хичээлд шилжих шаардлага байна уу

… энэ мэт олон асуултын хариу тодорхой бус байгаа учраас эцэг эх болон сургуулийн хооронд үл ойлголцол үүсэх болчхоод байгаа тул ХАРИУЦСАН ЯАМ НЬ ЭРТХЭН ЭНЭ АСУУДЛАА ШИЙДМЭЭР БАЙНА. Тэгэхгүй бол нэг талд бизнес хийж байгаа сургууль, цалин мөнгө авч байгаа багш нарын асуудал хүндрэх талтай. Нөгөө талд эцэг эхчүүд зөвхөн академик хичээл ороход зарцуулагдах гурван өдрийн 2.5 цагийн хичээлийн төлөө жилийн сургалтын төлбөр бүтэн төлөхгүй гэж үзэх нь буруу биш….

Гэтэл өдийг болтол хариуцсан яам нь таг чиг, яах гээд байгаа нь тодорхой бус нөхцөл байдалтай суугаад байх юм. Ядаж л үр хүүхдээ шилжүүлэх сонирхолтой эцэг эх байгаа бол өдийд бүртгэл энэ тэрээ хөөцөлдөх ХЭРЭГТЭЙ БИЗ ДЭЭ… !!!

Дээр нь, СУРГУУЛЬД ЯВАХ ХЭРЭГГҮЙ. онлайнаар хичээлээ үзэж болно гэчихлээр чинь ЭЦЭГ ЭХЧҮҮД УЛАМ БҮР ТОДОРХОЙГҮЙ БАЙДАЛД АСУУЛТ ЭРЭЭД БАЙГААГ МӨН давхар давхар хөндмөөр байна аа… хэвлэл ч гэсэн

Г.Отгонжаргал