Би ахиж энэ өргөөнд ирэхгүй ч байж магадгүй. Шороон дээр, утаа униарт, нимгэн майхан асарт 80 жилийн ойгоо хийсэн циркийн хуучин байрыг үзэхийг хүссэн юм.


Яагаад муу ч гэсэн эндээ тэмдэглэж болоогүй юм бол? гэж бодоод….

Гэтэл энэ газрыг хар л даа. Монгол төрийн сүүлийн хатан, их дагины хүрээ.
Хэлмэгдүүлэлтийн он жилийг даваад гарсан түүхийн дурсгалт барилга.

80 жилийн түүх бичсэн Монголын циркийн сүүлийн хоргодох байр.

Миний, бидний бага насны дурсамж.

 

 

Үгүй болж байна шүү…

Haku bultger