Өнөөдөр Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Даргын баталсан удирдамж хөтөлбөрийн дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын зарим алба хэлтсээс аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдөд мэдээлэл хийлээ.
           Нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хосолж хэрэгжүүлэх Үндсэн хуулийн заалтийн хүрээнд аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөлөгчдийн Хурал, баг хорооны иргэдийн Нийтийн хурал, Засаг даргаас нутгийн удирдлага бүрдэж байна. Нутгийн удирдлагын энэхүү хоёр субьект нь газар нутаг, хүн ам, зорилго, үр дүн, хэрэгжүүлж хийх ажлаар нэгдмэл цул байж, нутгийн удирдлагын зорилго, зорилт, бодлого чиглэлийг хэрэгжүүлэх, орон нутгийн хөгжлийн бодлогыг тодорхойлоход энэхүү сургалт, мэдээллийн ач холбогдол оршиж байгаа юм.

       Орхон аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдөд Статистикийн үйл ажиллагаа, Орон нутгийн хөгжлийн бодлогыг тодорхойлох, хөрөнгө оруулалтын ажлын нийгэм, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх нь, аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн үйл ажиллагаа, орон нутгийн төсвийн төслийн бүтэц, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, АТГ-ын зөвлөмжийн хэрэгжилтэд анхаарах асуудал, Худалдан авах үйл ажиллагааны талаар, Хяналт шинжилгээ үнэлгээ, аймгийн ИТХ-ын Төлөөлөгчийн манлайлал, ёс зүй гэсэн сэдвүүдээр мэдээлэл хийлээ.