Дархан-Уул, Орхон аймаг нь хотын статустай болж байгаан хувьд олон талаар хамтран ажиллахаар төлөвлөж байна. Тухайлбал Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй Төлөөлөгчид Дархан-Уул аймгийн ИТХ-ын үйл ажиллагаанаас туршлага судалж, харилцан хамтран ажиллах уулзалтыг өнөөдөр /2022.10.31/ хийж байна.
Энэхүү арга хэмжээнд “Эмэгтэйчүүдийн ордон” НҮТББ, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Ахмадын хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцах юм.