Шуурхай мэдээ: Цэцэрлэг, ЕБС, их, дээд сургууль танхимаар хичээллэхгүй

Засгийн газрын ээлжит бус хуралдаан дөнгөж сая дууслаа. Уг хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийв. Энэ үеэр сургууль, цэцэрлэг, их дээд сургуулийн хичээлийн танхимаар орохгүй байх зохицуулалтын талаар мэдээллээ. Сургууль, цэцэрлэгийн хичээлийг телевиз болон цахимаар зааж улмаар хуваарийн дагуу амрахаар боллоо. Тухайлбал, ЕБС-ийн сурагчид 12-р сарын 18-наас эхлэн амрах бөгөөд тэр болтол теле болон цахимаар хичээл үзэх юм. Улмаар 12-р сарын 18-аас 2021 оны 02-р сарын 01-ны өдөр хүртэл амрах аж.

Цэцэрлэгийн хувьд 2021 оны 02-р сарын 01 хүртэл хичээллэхгүй амрах юм.