Ордуудын 12-р сарын зурхай

Өнөөдөр 2020 оны 12-р сарын 01. Өнөөдрийг тооцохгүй бол 2020 он дуусахад 30 хоног үлджээ. Энэ жилийн сүүлийн сар эхэлж байгаатай холбоотойгоор ордуудын 12-р сарын зурхайг хүргэж байна.

Хонь

Сарын эхээр аливаа зүйлийн учиг зангилааг олох гэж, гарц гаргалгааг олох гэж тархиа ихээхэн ажиллуулахаас гадна таны хувьд бэлэн байгаа зүйлийг хийхээсээ илүүтэй эвлүүлж, нийлүүлж, учрыг нь олох чимхлүүр ажлуудыг барьж авна. Онцгой эрч хүчтэй, маш их хурц эрэмгий шинж чанартай байна. Ялангуяа эрчүүдийн хувьд бүхнийг чадагч, супер баатар мэт өөрийгөө сэтгэнэ. Бусдад хандах хандлагаа сайжруулах, нийтэч, боловсон зан байдалд суралцаж, тэр жишгээр алба амины бүх зүйлд хандахыг зөвлөж байна. Хэрэв таны бодсон зүйл биеллээ олж чадвал энэ нь таны  үр дүн нь тодорхойгүй эрсдэлтэй зүйлд гар бие оролцож, амжилттай хийсний ач тус хэмээн ойлгож болно. Сарын дундуур бүсгүйчүүд олон уулзалт, хуралд оролцох бөгөөд тэдний хувьд нэлээд түгшүүртэй, догдлолтой байж магадгүй. Бичиж тэмдэглэх ажил тань ахиц муутай, таны хувьд онцгой сэргэлт ирэх, эрч хүчтэй л биш бол энэ ажил тань нэлээд цагийг тань барж магадгүй. Хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаж ажиллах нь юу юунаас чухал байна. Учир нь таны болоод хамт ажилладаг хүний тань хайхрамжгүй байдлаас үүдэлтэй аваар осол гарч болзошгүй. Найз нөхдийн холбоо тань хэн нэгний хэлсэн үгнээс болж сэвтэж, хөндийрч магадгүй. Гэвч цаг хугацаа өнгөрөхөд учир нь аяндаа олдох л болно. Цаг агаарын байдлаас болж та аянд гарах гэж байснаа хойшлуулж магадгүй. Сарын сүүлээр таны хөдөлмөрийн чадвар, хүч тамир тань тааруухан, ядаргаа тайлагдаагүй, үлбэгэр байна. Мэдрэлийн болоод биеийн ачааллаа нэмэгдүүлэх тусам танд ихээхэн хор хөнөөлтэй гэдгийг мартах хэрэггүй. Хайр дурлалын тухайд эрчүүд илүү санасандаа хүрч хүссэн хүнтэйгээ ойртож дотносох ч харин эсрэгээрээ бүсгүйчүүдийн сонголт тийм ч оновчтой байхгүй байж мэднэ. Хувийн хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн ашиг орлого арвин, тэд хийсэн бүтээснээсээ урам зориг, сэтгэлийн таашаал авч чадна. Та хамтран ажиллах гэрээг байгуулж, төлөвлөгөөгөө амжилттай батлуулж чадна. Удаан хийгээгүй гэр бүлийн баяр, оройн хоол зэргийг төлөвлөхөд тохиромжтой.

Үхэр

Сарын эхээр залхмаар, төвөгшөөсөн байдалтай өмнөхөө хийх бөгөөд харьцаж байгаа хүмүүс тань ч харьцахад төвөгтэй хүмүүс байна. Таны мөрөөдөл бусдын ажил хэрэгтэй нийцэх, түүнд холилдон мөрөөдлөө биелүүлэх хүсэл төрж магадгүй. Таны хувьд өмнө хийж байгаагүй зоригтой алхмаа хийнэ. Хурц ухаан, зөн совингийнхоо ачаар бүх хүмүүсийн үзэл бодлыг нэгтгэн зангидаж чадвал зорилгодоо хялбархан хүрнэ. Ажил албан тушаал нэг шатаар буурах магадлалтай байна. Хэрэв та өөрийн авьяас, ур чадварт сэтгэл хангалуун бус байвал амжилтад хүрсэн нэр цуутай хүмүүсийн туршлагыг судал, уран бүтээлчдийн үзэсгэлэн үз. Сарын сүүлээр гэнэтийн бэлэг, сайхан үйл явдлууд тохионо. Танд хэн нэгнээс илгээмж, бэлэг ирэх ч энэ нь таны төсөөлж байгаагүй нэгнээс байх болно. Мэргэжлийн бүтээлч байдал тань өөрийн чадвараа бодит болгоход боломж ирнэ. Таны эр зоригтой байдал, гэнэтийн шийдвэр эргэн тойрон дахь хүмүүсийг гайхшруулахад хүргэнэ. Бүсгүйчүүд гадаад имиджээ өөрчлөх, орчин үеийн хэв маягийг өөртөө суулгах гэж хичээнэ. Өөртөө итгэлгүй байдал давамгайлж, хууран мэхлэлт, зөрчилдөөнд хүрч магадгүй. Мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүлэх, мэдээлэл олж авах, туршлага хуримтлуулах зэрэг нь төлөвлөгөөний дагуу байх бөгөөд та хүссэнээрээ хангалттай үр дүнг авахгүй. Од гараг таныг үйлдэлдээ анхааралтай хандаж, мөнгө төгрөгтэй холбоотой ажилд бодлоготой байхыг зөвлөж байна. Сарын сүүлээр бүтээлч байдал нэмэгдэж, гүн ухаан судлах, ном зохиол унших, аливааг эргэцүүлэн бодох зэргээр бие сэтгэлээ тайвшруулахад таатай байна. Бүсгүйчүүд далдхан хүслээ биелүүлэх, хамгийн төгс нь байх гэсэн хүслээ биелүүлэх эхний алхмаа хийж магадгүй. Харин ахмадуудын өвчин хууч хөдлөх магадлалтай тул анхаарал халамж тавиарай.

Ихэр

Сарын эхээр мөнгө төгрөгний тал дээр тийм ч хангалуун биш байгаа тул өндөр үнэтэй, тансаг эдлэл худалдаж авахгүй байхыг одод зөвлөж байна. Амьдралыг тань тэтгэх, орлогын тань ундарга, бүх төрлийн ажил үйлс тань бүтэмжтэй болохоос гадна таны хувьд ахиц дэвшил гарч, тушаал ахих, мөнгө санхүүгийн хувьд ч дэвшил гарах болно. Мөнгөний гачигдал хэн бүхэнд л тохиолддог гэдгийг санан хэт их сэтгэлээр унах, тэвчээргүй загнах хэрэггүй. Ганцаараа зовлонтой хүн шиг аашлах хэрэггүй. Энэ ордны эрчүүд зарим тохиолдолд бусдаас өөрийгөө тусгаарлаж, зөрүүдлэх зан гаргадаг. Харин эсрэгээрээ бүсгүйчүүдийн амьдралыг баялаг болгоно. Эргэн тойрон дахь таатай байдал танд нөлөөлж эерэг сэтгэлдээ төвлөрч олон сайхан хүмүүсээр хүрээлүүлнэ. Харин залуусын хүсэл мөрөөдөл тэнгэрт тулж хийж бүтээх эрч хүч, урам зоригоор дүүрэн байна. Тэд тулгарсан асуудлаа өөрийнхөө хүчээр шийдэхийг хүснэ. Сарын дундуур дээд удирдлагаа өөртөө татаж чадвал таны өмнө шинэ ирээдүй нээгдэх болно. Өөрийн хүч, нөөц бололцоогоо зөв хуваарилж чиглэсэн зорилгодоо хүрэхийн төлөө зоригтой урагшил. Аливаа зүйлд хэтэрхий их найдлага тавих нь сайн ч тал бий, таагүй ч тал бий. Тиймээс хэчнээн хялбар, амар зүйл байсан ч эцсийн дүн гартал тэвчээртэй хүлээх хэрэгтэй. Ахмад хүмүүсийн эрүүл мэндийг сайтар анхаарахгүй бол хэвийн юм шиг харагдавч маш их доройтсон, сульдсан байж мэднэ. Таны анхаарал халамж туйлын их хэрэгтэй байна. Тэвчээрийн хязгаарыг үзүүлэх, биеэ барьж хүрээлэн буй орчин нөхцөлийнхөө амар амгалан байдлыг хадгалах хэрэгтэй. Хувийн амьдралын эрээн барааныг бусдад дэлгэх, хэт илэн далангүй байх нь танд улам их асуудал авчрах болно. Сарын сүүлээр хамтран ажилладаг байгууллага болон байнгын түншүүдээ хамарсан олон нийтийн ажил зохион байгуулах, нээлттэй өдөрлөг хийхэд таатай. Хайр дурлал, сайн сайхан учрал тохиож мэднэ. Таны шинжлэх ухаан, эрдмийн ажил тань ч бүтэмжтэй, ахиц дэвшил их байна гэдэгт итгэлтэй байж болно. Хамт олонтойгоо нэг зорилго тэмүүлэлтэй, эв  нэгдэлтэй байж чадвал таны төдийгүй байгууллага хамт олны амжилт нэмэгдэх болно. Хэрэв та урьд урьдынхаасаа илүү өөдрөг, амжилттай ажиллаж чадвал жилийн эцэст заавал сайхан үр дүнг үзнэ гэдгийг одод зөвлөж байна.

Мэлхий

Сарын эхээр хамгийн алдаа гаргаж байгаагүй гэх өө сэвгүй хүмүүс томоохон алдаа гаргах магадлалтай. Ялангуяа урлагийн салбарт ажилладаг хүмүүст хамаарна. Эрсдэл дагуулсан, үр дүн нь тодорхойгүй ажлаас нэлээд их ашиг олж магадгүй. Худалдаа наймааны ажлын хувьд туршлагатай нэгний тавьсан саналыг анзаарахгүй өнгөрүүлж болохгүй. Эцэг эхчүүд өөрсдийгөө бүхнийг захирагч, үр хүүхдүүд нь тэдний хүслийн дагуу байх ёстой гэсэн хуучинсаг үзлээсээ болж буруушаагдана. Тэдэнд бид давуу гэдгээ үзүүлэх гэсний хэрэггүй. Хөндлөнгийн өдөөн хатгалгад бүү авт, тайван байдлаа аль болох хадгалах хэрэгтэй гэж од гараг танд зөвлөж байна. Хувийн биеэ авч явах байдлаа дээшлүүлэх, өөртөө өөрчлөлт хийх нь таны туйлын зорилго болж мэднэ. Та шийдэмгий байж, зорьсноо эхлүүлж чадахгүй бол та хий мөрөөдөгч болон хувирна. Сарын дундуур та урьд өмнөхөөс ч илүүтэй бусдад тусламж үзүүлэх, хэн нэгний зараалд явах, даалгасныг нь хийж магадгүй. Бизнесийн салбарт ажилладаг хүмүүсийн шинэ ажлын хэлэлцээр урагштай бус ярилцлагын хэмжээнд байх болно. Шинэ түнш, шинэ ажил танд таатай үр дүн, таатай нөхцөлийг авчрахгүй. Таны хувьд улам завгүй, ачаалалтай байдал нэмэгдэнэ. Таны сэтгэл татах чадвар эргэн тойронд байгаа бусад хүмүүсийг гайхшруулна. Олон талын эерэг үр дүнг авчрахад ч нөлөөлөх болно.  Магтуулах дуртай, үнэлэгдэх гэж тэмүүлэх нь илүү хичээл зүтгэл шаардах бөгөөд санхүүгийн хувьд эрсдэлтэй сэжигтэй ажиллагаанд оролцоход хүргэнэ. Өр зээл тавих, боломжгүй амлалт өгөх зэрэг нь хожим хойно танд ихээхэн төвөг болох болно. Сарын сүүлээр өөрийн дотоод сэтгэл рүү өнгийн харж дотоод дуу хоолойгоо сонсоорой. Ажил албаны болоод хувийн харилцаан дээр өөрийн санал бодлыг илэрхийлэхдээ шулуун шударга эсвэл өөрийн мэдэлгүй үйлдэл хийх явдал нь ойрын хүнтэйгээ харьцахад муугаар нөлөөлнө. Урьдчилан бэлдсэн ажиллагаа нь амжилттай болох хэдий ч зарим нэг алдаа дутагдал гарах нь дамжиггүй мэт.

Арслан

Сарын эхээр мөнгө төгрөгний тал дээр үрэлгэн хүмүүс таны ажлын багт орж ирж байгаа тул бодлоготой байх хэрэгтэй. Тиймээс санхүүгийн асуудал гаргахгүйн тулд шинэ ажил эсвэл томилолт томоохон ажил сэдэх хэрэггүй. Эрчүүд анхны харцаар дурлах бөгөөд түүнийг өөртөө татахын тулд бүхий л арга чаргыг хэрэглэх бөгөөд сэтгэлийн учгийг нь хөндөж чадна. Таны өөдрөг байдал ойр дотнынхонд урам хайрласнаар өөрийн зорилгодоо хүрэхэд ойрхон очно. Ихэнх хүмүүсийн амьдрал баялаг, адал явдлаар дүүрэн байх болно. Үйл хөдлөлөө хянан, ухаалаг байж чадвал хөнгөн хуумгай үйл хөдлөл хийж, хүндэлдэг хүнээ эвгүй байдалд оруулахаас тань сэрэмжилж болох ганц гарц юм. Ганц хүний амьдралаас залхах, өөрийн өрх гэрийг цогцлоох гэсэн хүсэл тань нэмэгдэж, заяаны хань, өөрт тохирох хүнээ олох гэж хичээнэ. Тиймээс олон уулзалт, шинэ хүнтэй танилцах ажиллагаа нь амжилттай болно. Сарын дундуур амьдралд тохиох азтай, одтой явдалдаа хэт их туйлширч хамгийн мундаг нь гэж цээжээ дэлдэх хэрэггүй. Бүх зүйл өөрийн гэсэн цаг хугацаатай, ээлжтэй гэдгийг санаарай. Эрчүүдийн хувьд эрүүл мэндэд таагүй нөлөө үзүүлэх тул найр наадам болоод чимээ шуугиантай газар очихоос зайлсхийхийг зөвлөж байна. Харин сарын сүүлээр мөнгө санхүүгийн байдал бага зэрэг дордох тул бүх зүйлдээ арвич, хямгач байх, тооцоотой байхыг зөвлөж байна. Маш олон арга хэмжээнд оролцож идэвх зүтгэл гаргаснаар тэнцвэрт байдлаа алдахад хүрч мэднэ. Бусдаас ялгарах эсвэл өөрийн үзэл бодлоо хэн нэгнээс дээгүүрт тавихгүй байхыг одод зөвлөж байна. Хэтэрхий хийсвэр сэтгэх, омголон байх нь эргэн тойрныхныгоо гайхшруулна.

Охин

Сарын эхийг өөрийн амьдралын ололт амжилт болон алдаа дутагдлыг нарийвчлан дүгнэж тэдгээрийг олж харахад зориулаарай. Хэт өөртөө итгэлтэй байх эсвэл зориг зүрхгүй байх зэрэг нь хувь хүний хоорондын харилцаанд асуудал үүсгэж болно. Таагүй зүйлтэй тулгарахгүйн тулд өөрийн асуудлыг дэвэргэх, бусдад дэлгэх хэрэггүй. Оддын байрлал нь аливаа эд хөрөнгө, үнэт зүйлс худалдан авахад сайн байхыг харуулж байна. Та санхүүгийн боломж тань болж байвал хүссэн эдлэлээ цаг алдалгүй аваарай. Шинээр үүсгэсэн сэтгэлийн холбоо тань богино хугацааных байж мэднэ. Танд эргэлзээ төрүүлж байгаа л бол илүү гүнзгий харилцахаас болгоомжил. Таны сэтгэл татам шинж чанар нэмэгдэж дур булаам байдал ноёрхоно. Тиймээс адал явдлын эрэлд гарч сэтгэлээ сэргээх сайхан боломж тохиож байна. Сарын дундуур хайртай хүн болон эргэн тойрныхонд гомдох гомдол нь таныг мэдрэлийн ядаргаанд оруулж магадгүй. Та сэтгэл хөдлөлөө хяналтгүйгээр гаргах нь асуудлыг бүр их хурцатгаж, эрүүл мэндэд ч ихээхэн сөрөг нөлөө үзүүлнэ. Санхүүгийн байдал ямар байгаагаас үл хамааран хүссэн зүйлээ авахыг хичээнэ. Энэ нь таны хувьд хамгийн чухал гэж үзсэнийх юм. Олон хүмүүстэй уулзаж, бусдын чадварыг бишрэн, туршлагатай хүмүүсийн хүрээлэлд орж чадах ч хувь хүн талаасаа бусдад хүндлэгдэх, авьяас билгээ дэлгэж таниулах боломж олдохгүй. Танд аз тохион сэтгэлдээ хүсэж мөрөөдөж байсан цорын ганц хүнтэйгээ уулзаж учрах болно. Та хоёрын хамтын амьдрал бат бөх, урт удаан хугацаанд хамт байхыг од гараг амлаж байна. Хайр сэтгэлийн хувьд бүтэмжтэй, сэтгэлээ илчлэх төлөвлөгөө нь амжилттай болно. Сарын сүүлээр сэтгэн бодох чадвар нэмэгдэж, таны нарийн торгон мэдрэмж туйлын өндөр байна. Цоо шинэ нөхцөл байдал, шинэ орчин, үйл хэрэгтэй тулгарч магадгүй. Гэвч таны дээд зэргийн мэдрэмж нь энэ бүхнийг төвөггүйхэн зохицуулж чадна. Идэвхтэй ажлын хүрээнд бичиг баримттай холбоотой ажилдаа алдаа гаргаж магадгүй тул сайтар хянаж, алдаагаа олж засахыг зөвлөж байна. Таны нийтэч зан, өөдрөг үзэл, бүтээлч чанар тань ямар ч нөхцөл байдлыг сайжруулж чадна.

Жинлүүр

Сарын эхээр энэ ордны хүмүүсийн гол зорилго нь материаллаг болоод тогтвортой байх явдал юм. Тийм болохоор ямар ч нөхцөлд өөрийн санхүүгийн зохицуулалтад маш их анхаарах хэрэгтэй. Бүх төрлийн харилцааг тань шүүмжлэх, анхааралтай байхгүй бол болохгүй нөхцөл байдал үүснэ. Ялангуяа шинэ танилтай хэтэрхий илэн далангүй, хэт хурдан дотносохоос зайлсхий. Бие эрхтэн тавгүйрхэх, хямарч сульдах үзэгдэл тохиож болох ч таны сэтгэл санааг өргөн дээшлүүлэх хамгийн дотнын хүн, үр хүүхдүүд тань байх болно. Материаллаг байдлын тухай хий мөрөөдөөд хэрэггүй. Ажлын байраа өөрчлөх, мөн огт мэдэхгүй салбар, чиглэлд ажиллах гэж зөрөх хэрэггүй. Таны хувьд алдаатай үйл хөдлөлийн нэг байх болно. Сарын дундуур шинээр эхлэх гэж буй зүйл тань танд маш их амжилтыг авчирна. Энэ таны бодсоноос ч илүү байж мэдэх юм. Бодит байдалд хандах хандлагаа өөрчилж чадвал аюултай нөхцөл байдлаас зайлсхийж чадна. Шүүх цагдаагийн маргаантай асуудлууд шийдвэрлэхэд таатай бус байна. Өөрийн санаа бодлоос татгалзах, зүрх зориг муутайгаа харуулах нь таны дутагдал болж мэднэ. Энд ямар ч эрх мэдэлтэй, нөлөө бүхий хүн байх эсэх нь хамаагүй та өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Сарын сүүлээр оддын байрлал нь хайр сэтгэл, гэр бүлийн харилцаанд чухал байх бөгөөд шинэ танилууд маш бат бөх харилцааг тогтоож чадна. Мөнгө төгрөгтэй холбоотой ээдрээтэй асуудал байгаа бол яг одоо түүнийгээ зохицуулахад тохиромжтой. Ажлын ачаалал маш их байх бөгөөд албан тасалгаанд суухаасаа илүүтэй гадуур явах ажил их байна. Шийдэмгий бус байдал, итгэлгүй мэдээлэл, эсвэл таны байгаа байдал нь дараа дараагийн ажлын бүтэлгүйтлийн шалтгаан болно. Бүх зүйлийг өөрчилж мэдэх гэнэтийн мэдээ сонсож магадгүй. Үнэт эдлэл, хөрөнгө худалдан авахад гял цал байдлыг бус материалын чанар, хийц зэргийг илүүд үзэх хэрэгтэй. Тэгж эс чадваас таны хийсэн алхам алдаатай наймаанд тооцогдоно.

Хилэнц

Сарын эхээр сайн мэдэхгүй хүнтэй наргиж, зугаацах нь алдаа хийхэд нөлөөлөх тул өөрийн үйлдэлдээ хянамгай байхыг зөвлөж байна. Үнэнч шударга, өргөн цар хүрээтэйгээр аливаа асуудлыг дүгнэх чадвар мөн зорилго тэмүүлэлтэй байх нь таны ажлын нэр хүндийг өсгөж хүмүүсийн итгэлийг олж авна. Санхүүгийн хүндрэл бэрхшээл үгүй, харин ч маш их орлого орж ирнэ. Эртний найз тань таныг хуурах, хэлсэндээ хүрэхгүй байж магадгүй. Таны бодол санаа түүнд нэг их чухал биш юм шиг, таны итгэлийг бүрэн дүүрэн алдсан мэт санагдана. Гэнэтийн учрал бүр сайн сайхан байдаггүйг санах хэрэгтэй. Оюун санааны хувьд маш өндөр, сэтгэн бодох, үнэлэлт дүгнэлт хийх чадвар туйлын өндөр байна. Ажил албатай холбоотой ямар ч уулзалт, хүлээн авалтад очих хэрэггүй. Таны амьдралын нэгээхэн хэсэг болсон найз нөхөд хайртай дотнын хүмүүстэйгээ хууч хөөрөөрэй. Бусадтай харьцахдаа хэл яриандаа анхаарч үгээ цэгнэх хэрэгтэй. Сарын дундуур гэнэтийн орлого орох, эсвэл хэрэгтэй ашигтай гайхамшигт санаа орж ирж магадгүй. Сүм хийдэд очих, залбирал мөргөл үйлдэн, сүсэг бишрэлээ дээшлүүлэхийг зөвлөж байна. Уучлал энэрэл, гомдол тунирхал хосолно. Найз нөхөдтэйгөө хамт сайхан үйлс хийх, ахмадууд дээрээ очиж хүндэтгэл үзүүлэх зэргээр өдрийг өнгөрүүлээрэй. Сарын сүүлээр шинээр  хийж, бүтээн байгуулсан ажлынхаа үр шимийг үзэж, өөрөөрөө, хамт олноороо бахархах сэтгэл төрж, хүрээлэн буй хүмүүсийн хүндэтгэлийг хүлээж чадна. Ажил амьдралын тань замд хатуу саадууд тулгарч болохыг одод сануулж байна. Ажил төрөл, албан  тушаалын  асуудлаар  хөөцөлдөхөд тааламжтай. Бие тавгүйрхэх, хууч өвчин хөдлөх, тухгүй байдал үүснэ. Ялангуяа настай хүмүүсийн хувьд олон нөхцөл байдлын улмаас бие эрхтэн дордож мэдэх юм.

Нум

Сарын эхээр идэвхтэй бус, сул дорой байх нь элбэг тохионо. Нэг ажлаа удаан хийхээр залхах, ажилдаа дургүй болох явдал үзэгдэх боловч хэзээ хэзээгүй дуусах гэж байгаа бол хойрго зан гаргаад хэрэггүй. Танд өөрийн бүх хүчийг, бүх авьяас билэг, ур чадвараа бүрэн дүүрэн харуулах бололцоо олгоно. Танил тал найз нөхдийн тусламжийг авах, олон хүний оролцоотой бүтэмжтэй болох зүйлийн талаар өргөн хүрээнд яригдана. Мөн таны хүрээлэл маш өргөн, та  их нийтэч, олонтой хүн учир таны саналаас татгалзах хүн ховор байна. Бүх нийтийн санал санаачлагыг хөсөрдүүлэх, олны үгийг тоолгүй зүгээр л салхинд хийсэх мэт орхисноос тэмцлийн хэлбэрт шилжиж магадгүй. Нийгмийн байдал тайван бус, олон хүнийг бухимдахад хүргэнэ. Сарын дундуур мөргөл залбирал үйлдэх, уучлал, нигүүлслийн өдөр байна. Гомдоосон нэгнээсээ уучлал гуйх, өөрөө уучлах бүх хайр энхрийллээ илэрхийлнэ. Дуртай зүйлийнхээ төлөө цаг нар, нойр хоолоо умартан гүйнэ. Энэ нь таны хувьд орлого олж буй ажлаас тань чухал санагдаж бүх чухал зүйлээ хойш тавихад хүрч мэднэ. Ахмад настан, нөлөө бүхий хэн нэгнээс тусламж авахаас татгалзах хэрэггүй. Мөн тэдний тусламжгүйгээр та шийдэж чадахгүй олон зүйлтэй тулгарах болно. Нөхцөл байдал, тухайн үеийн уур амьсгалаас болж та өөрийн ур чадвар, авьяас билгээ бүрэн хэмжээгээр гаргаж чадахгүй бололтой. Ямар нэгэн санал санаачлага гаргах нь сайшаалтай байх бөгөөд үүнийгээ дагаад таны болоод ойр дотнын хүмүүсийн хувьд ачаалал нэмэгдэнэ. Харин сарын сүүлээр амин хувийн ч бай, алба ажлын ч бай өөрийн өдрийн цагийг маш нарийн төлөвлөх хэрэгтэй. Энэ ордны ганц бие хүмүүсийн хувьд өөрийн сонирхдог хүнтэйгээ учирч, улмаар амрагийн холбоо тогтоож чадна. Хайртай хосын дунд үл ойлголцол, хардалт сэрдэлт болж магадгүй гэж одод сэрэмжлүүлж байна. Богино хэмжээний уулзалт нь маш их үр ашигтай байх боловч харин удаан хугацаанд хичээл зүтгэл, хүч хөдөлмөрөө зориулсан зүйл тань санаанд хүрсэн үр дүнг өгөхгүй.

Матар

Сарын эхээр аялал жуулчлал, бэлэг дурсгал гээд бизнесийн салбарт өргөн хүрээтэйгээр оролцож амжилт гаргана. Боловсролын салбарынхны хувьд өндөр амжилт гаргах магадлал өндөр тул бичиж боловсруулах, шинжлэх ухааны ажилд таатай байна. Санхүүгийн нөхцөл боломжийн, ашиг орлого чамлахааргүй байж боломжийн санал ирэх ч та амар шийдвэр гаргаж чадахгүй. Ойр дотнын хүнтэйгээ ам мурийж магадгүй боловч та өөрийн ухаалаг байдлаа харуулан буулт хийхийг зөвлөж байна. Ялангуяа энэ ордны эрчүүд хэн нэгэнд ялагдах дургүй бөгөөд түүнийгээ хайртай хүндээ ч гаргах магадлал өндөр байдаг. Сэтгэл санаа тайвширч, эд материал, хөрөнгө мөнгөө арвижуулна. Бүтээлч чадамжаа ашиглан ажилдаа амжилт гаргана. Таны нэр хүнд мэдэгдэхүйц өснө. Сарын дундуур байгалийн сайхныг мэдрэх, агаар салхинд гарах, байгууллага хамт олны дунд зохион байгуулсан аливаа ажил үйлс тань бүтэмжтэй бөгөөд хамт олны сэтгэлийг сэргээх, урам зориг өгөхүйц байж чадна. Та урьд өмнөхөөсөө ч илүү азтай, хийморьтой байж мэднэ. Азын сугалаанд хожих, хийсэн ажил тань амжилттай болж бодсоноос илүү ашиг орлого авч магадгүй. Бүтээлч, идэвхтэй байдлыг тань одод ивээх бөгөөд та зөвхөн өөрийнхөө биш гэр бүлийнхээ хүрээнд гарсан амжилт ололтоо дүгнүүлж магадгүй. Энэ ордны бүсгүйчүүдийн атаархуу зан хөдлөх, амжилттай яваа нэгэндээ дургүй сэтгэлээ илэрхийлэх гэх зэргээр зохисгүй үйлдэл гаргаж магадгүй. Гэвч эрчүүдийн хувьд нэр хүндээ бататгах, ямар нэгэн зүйлээр онцгойрон гялалзах болно. Сарын сүүлээр ахмадууддаа гэнэтийн бэлэг барих бөгөөд тэр сэтгэлдээ та туйлын баяртай байх болно. Дуусгалгүй орхисон ажил эсвэл удаан хугацаанд үргэлжилж байгаа ажлаа өнөөдөр дуусгаж эрх чөлөөг мэдрэх болно. Таны хувьд урт хугацааны амралт эхэлж байна гэж ойлгож болно. Амьдралдаа гутрах, сэтгэлийн гуниг, ганцаардал зарим бүсгүйчүүдийг тойрохгүй. Тэд өөрсдийг нь өөрчилж болох, амьдралаа шинэчлэх ямар нэгэн гарц гаргалгааг хайсаар байна.

Хумх

Сарын эхээр эрчүүдийн хувьд зарим нэг зохисгүй зан чанар гаргах, хайр дурлалын хувьд өөртөө чөлөөтэй, бусдын хувьд эрх чөлөөг хязгаарлах хандлага гаргана. Хэзээ хэзээнээс илүүтэй сорилт, шалгалтыг давах, аюулыг дэргэдээс нь харж чадах зориг тэвчээрийг гаргах шаардлага гарч ирнэ. Амьдралын чадамж өндөр түвшинд байх ч тэглээ гээд бүтэхгүй бүхнийг бүтээж чадна гэсэн үг биш. Эрчүүдийн сонирхол ихээхэн содон зүйлрүү чиглэж магадгүй. Тэдний шинэ сонирхол нь нэг хэсэгтээ л өөр зүйлрүү сатаарах зав өгөхгүй. Одод танд авсаархан, энгийн байдлыг эрхэмлэхийг, хялбараар аливааг хийх боломжийг олгох болно. Бүх төрлийн ажил нь таныг зүдрээхгүй бөгөөд та туйлын амгалан, сэтгэл ханамжтайгаар үйл хэргээ үргэлжлүүлнэ. Сарын дундуур та өөрийн гаргасан амжилт, албан тушаалын өөрчлөлтийг гэр бүлийнхэндээ гэнэтийн бэлэг болгож мэдэгдэнэ. Энэ нь танай гэр бүлийн хувьд томоохон баярт мэдээ болно. Бүх зүйлийг нэгэн хэвийн хэв маягаар хийх нь утгагүй мэт санагдах боловч нөхцөл байдал өөрөөр хийхээс аргагүй байдалд байлгана. Гэр бүлийнхээ хүмүүстэй хамт буяны үйлс хийх, энэрэнгүй нигүүлсэнгүй үйлст гар бие оролцоно. Сэтгэл санаа тавгүй, юу ч хийхийг хүсэхгүй байх ховорхон үе танд ирнэ. Сарын сүүлээр хэвлэн нийтлэх, бичиг соёлын ажилтай хүмүүсийн хувьд ихээхэн таатай, тэдний урам зориг, хичээл зүтгэлийг нэмэгдүүлдэг гол хүчин зүйлс нь бүтээсэн, туурвисан, гаргасан бүтээл нь байх юм. Та өөрөөсөө ч нуун байж мөнгө хадгалах туйлын хүсэл төрж мэднэ. Энэ нь таныг нэг алхам урагшлах, өөртөө зорилготой байж чаддаг гэдгийг харуулна. Хайртынхаа сэтгэл зүрхийг эзэмдэх нарийн төлөвлөгөө гарган гэнэтийн болзоо, баярлуулах зүйл зохион байгуулна. Сэргэлэн цовоо зан байдлаараа богино хугацаанд ихээхэн ашиг орлогыг олж чадна. Бүх ажил тань сэтгэл хангалуун байдлыг мэдрүүлнэ.

Загас

Сарын эхээр төрийн байгууллага болон хувийн асуудлаа шийдүүлэхээр даргадаа хандахад бүтэмжтэй байна. Гэхдээ дэлгэрэнгүй тайлбар, мэдээллийг олонд цацах хэрэггүй. Олон салбарыг хамарсан, өргөн хүрээгээр давшиж ажиллах биш сайтар бодож тунгаан төлөвлөсөн тодорхой нэг ажлаа барьж ахиулбал ашиг орлого, үр дүн нь их байх болно. Мөнгө төгрөг хуримтлуулах, хөрөнгө хураахад таатай байна. Эрчүүдийн хувьд удаан хугацаанд авахаар төлөвлөж байсан үнэт эдлэлээ авч чадна. Залуус өөрийн хүсэл мөрөөдөл, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эрх чөлөөгөө эдлэх боломжийг бий болгоно. Өвөг дээдэс, дээд хүчний ивээлд багтах, хийсэн үйл хэргийг нь үргэлж ивээж байдаг гэдэгт итгэх хэрэгтэй. Хүлээлтийн байдалд байж нааштай сайн цагийг хүлээх хэрэгтэй. Дотнын хүмүүс найз нөхдийн хамтаар үзэл санаа, үйл хэргээрээ нэгдэж чадвал зорьсондоо бүрэн хүрч чадна. Сарын дундуур хэзээ хэзээнээс илүү их тэсвэр тэвчээрийг гарган хүлээцтэй хандах нь танд хэрэгтэй болно. Ихэнх хүмүүс эрч хүчээ алдаж байгаагаа мэдэрнэ. Мөнгө санхүү, бизнесийн үйл ажиллагаа явуулахдаа хянуур анхаарал болгоомжтой байгаарай. Эдийн засаг, мөнгө санхүүгийн байдлаа сайжруулан бэхжүүлж, хэрэгтэй хүмүүстэй харилцаа холбоо тогтоон ажил хэргээ амархан бүтээх арга замыг олох бололтой. Од гарагсын нөлөөгөөр аз хийморьтой байж, амрагийн харилцаа ч бүтэмжтэй байх болно. Гоо сайхныг мэдрэх мэдрэмж, сэтгэл зүрхэндээ баяслыг олох чадвар тань нэмэгдэх хандлагатай. Сарын сүүлээр амжилт ололтыг олох боломжийг ихэсгэсэн өөрчлөлт шинэчлэлт таныг хүлээж байна. Идэвх зүтгэлтэй ажилласнаар хүсэж байсан үр дүндээ хүрэх магадлал өндөр байна. Таны амьдралд ямар нэгэн сонголт тулгарч мэднэ. Удаан хугацаанд үргэлжилсэн ажлаа дуусгавар болгоно. Таны хувьд их хугацаа зарцуулсан хэдий ч маш амжилттай, ашигтай ажлуудын нэг байж чадна. Бүхэл амьдралын туршид таны санаанд байнга уяатай байдаг мөнхийн хүсэл мөрөөдлөө ажил хэрэг болгон хэрэгжүүлэх том аз завшаан тохиох тул энэ боломжийг бүү алдаарай. Аз од таныг тойрохгүй бололтой.