Уншигч та бүхэндээ 06-р сарын зурхайг хүргэж байна. Шинэ сар таны ажил үйлс, амьдралд гэгээн бүхнийг авчирэх болтугай.

Хонь

Энэ сарын эхээр таны өөртөө итгэх итгэл болон бусдыг татах хүч өсөн нэмэгдэнэ. Та аливаа стресс ачааллыг давж гарах эрч хүчээр дүүрэн байх ёстой. Бага зэрэг аз сорьсон зүйл хийх нь таны амьдралыг сонирхолтой болгож, урамшуулах болно. Таны бусдыг татах чадвар өндөр байна. Чөлөөт уран бүтээлч хүмүүс амжилттай ажиллана. Дотоод мэдрэмж дээрээ анхаарлаа сайн хандуулбал сайн зүйлийг бүтээж чадна. Гэр бүл үр хүүхдүүддээ анхаарал тавих хэрэгтэй. Гэр бүлийн дотоод асуудлаар сайн ярилцаж чадвал халуун дулаан уур амьсгал бий болно. Хайртай хүнтэйгээ элдэв гомдол, хардалтаас болж харьцаагаа муутгахаас сэргийл. Эрүүл мэндээ сайн анхаар. Эмчийн жоргүй эм хэрэглэхээс болгоомжил. Сарын дунд үед эрч хүч бага зэрэг сулрах болно. Эрч хүчээ дэмий үрэхээс сэргийл. Та бүх ажлыг өөрөө гардан хийж хэрэггүй. Санамсаргүй үйл явдал таны сэтгэлийн шархыг сэдрээж мэдэх тул сэтгэл хөдлөлөөр аливаад хандах хэрэггүй. Өөртөө зориулж цаг гаргахад хамгийн тохиромжтой. Гэрийнхээ ажилд анхаарч, ойр дотнын хүмүүстээ хайр халамж тавь. Энэ сарын сүүлээр үл ойлголцол бий болох тул болгоомжтой бай. Таагүй зүйл тохиолдож болзошгүй од эрхсийн байрлалтай тул үг хэлээ цэгнэж, согтууруулах төрлийн ундаанаас хол байхыг хичээгээрэй. Ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжийг алдахгүй хөдлөх хэрэгтэй. Гэхдээ эд мөнгөний төлөө хэт бүдүүлэг аашлах хэрэггүй. Гэр бүлтэй болон ганц бие хүмүүс ялгаагүй хайр сэтгэлийн харилцаа тогтворгүй байх магадлалтай.

Үхэр

Энэ сарын эхэн үед гэр бүлийн санхүүтэй холбоотой асуудлыг цаг хугацаанд нь шийдэхгүй бол таагүй байдал үүсгэнэ. Ажлын газрын санал зөрөлдөөн эсвэл нэг хэвийн байдал таны сэтгэлийн түгшүүр, зовнилыг ихэсгэх болно. Сэтгэл тогтворгүй байх тул эцсийн мөч хүртэл шийдвэрээ өөрчилж, эргэж буцаж мэднэ. Өрөө багасгасан бол мөнгөтэй холбоотой асуудлуудад нааштай тал гарна. Санаа бодол тань мөнгөндөө тохируулан орон гэр эсвэл унах автомашинаа хэрхэн тохь тухтай болгох вэ гэсэн бодолд автана. Сарын дунд үед зав гаргаж чаддаггүй хэрэгтэй зүйлээ оролд. Гаднаас ирж байгаа мэдээлэлд нээлттэй бөгөөд шүүлтүүртэй ханд. Хэрвээ таны бизнесийн хамтрагч шударга бус үйлдэл хийж байна гэж үзвэл хуульчаас зөвлөгөө авч, энэ асуудлыг нэн даруй шийдвэрлэ. Хууль бус хэлэлцээр, эрх мэдэлтний үйлдлээс болж ажил хэрэгт таагүй нөхцөл бий болох магадлалтай. Эрүүл мэндээ хамгаалж эрх мэдэлтэй, танхай хүмүүстэй харьцахдаа юу хийх хэрэгтэйг зөнгөөрөө мэдэр. Сарын сүүлээр нийгмийн идэвх сайтай хүмүүс аливаа үйл ажиллагаанд өндөр байр суурьтай гэдгээ батлах болно. Амралтаа авч аяллаар явах болон чөлөөт уран бүтээл туурвих зэрэгт сайн. Тогтмол орлого нэмэгдэх нь өмнө нь тавьсан өрөө дарахын зэрэгцээ хүсч байсан зүйлээ худалдаж авах боломж олгоно. Зарлагаа хянаж, хадгаламжаа үрэхгүй байх нь ирээдүйд сайнаар нөлөөлөх юм. Хайр дурлалын харилцаанд од эрхэс сайн нөлөө үзүүлэх болно. Хайр дурлалын харилцаа сайхан байвал таны өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ.

Ихэр

Сарын эхэн үед санхүүгийнхээ байдлыг сайжруулахын тулд тодорхойгүй нөхцөл байдлыг тооцох хэрэгтэй болно. Харин хууль бус зүйл сэдэж, буруу хүмүүст уруу татагдаж болохгүй. Бусдын гаргасан амжилтаас туршлага хуримтлуулж болох ч, сохроор даган дуурайх хэрэггүй. Хэт их хүч чармайлт гаргаснаараа асуудалд орох болно. Бүхий л итгэл найдвараа нэг зүйл дээр төвлөрүүлсний хэрэггүй. Хэцүү үед тус болох нөөц төлөвлөгөөг хадгалан үлдээрэй. Ганц бие хүнд хэн нэгэнтэй үүсгэсэн янаг амрагийн адал явдал сэтгэл ханамжтай туршлага болно. Хайр дурлалын асуудалд уян хатан хандаж, нээлттэй байгаарай. Сарын дунд үед нийгмийн үйл ажиллагаа амжилт авчирна. Нийгмийн хүрээлэл нэмэгдэх нь шинэ сонирхолтой зүйлийг нээнэ. Амьдралын шинэ сэдэв таны оюуны чадавхыг сэргээж, олон үйл ажиллагаанд идэвхтэй оролцоход түлхэц болно. Чухал хурал цуглаанд оролцсоноор та өөрийнхөө туршлага чадварыг нэмж чадах юм. Ойр дотнын хүмүүстэйгээ харилцан ойлголцож чадвал олон юманд санаа зовохоо болино. Сарын сүүлээр сэтгэл хөдөлгөм санал гарч ирэх ч хир эрсдэл ирж болохыг шалгах нь чухал. Нөхцөл байдал тогтвортой байсан ч төлөвлөгөөгөө дахин нэг хар. Мөнгө санхүүгээ хяналттай байлгахыг од эрхэс анхааруулж байна. Таны хайр дурлалын харилцаанд од эрхэс нөлөө үзүүлэхээс гадна та маш завгүй байх болно. Хэт их сэтгэл хөдлөл сайн үр дагавар авчрахгүй. Хуурмаг будлиан үүсгэж мэдэх чиг хандлагаас болгоомжил. Зарим ганц бие хүмүүс тэнцвэргүй байдлыг мэдэрч, тогтвортой байдлаа эргүүлж олж авахад амар биш байна.

Мэлхий

Энэ сарын эхэн үе адал явдал, сюрприз дүүрэн байх болно. Бусдыг гоо сайхан болон авьяас чадвараар татах болно. Гэхдээ аз сорьсон, мөрийтэй тоглоомыг хангалттай сайн мэдэхгүй тохиолдолд хянуур болгоомжтой хандах хэрэгтэй. Элдэв гүтгэлэг, хов жив гарна. Хайр дурлалын харилцаанд асуудал гаргахгүйн тулд хуурах оролдлого бүү хий. Зарим мэдээнээс болж та эрч хүчээ алдана. Жижиг зүйлд их хүч гаргахаас зайлсхий. Сарын дунд үед эрүүл мэндээ сайн хамгаалахгүй бол өвчний халдвар авах эрсдэлтэй. Урьдчилан сэргийлэх үзлэгт цаг тухай бүр нь хамрагд. Од эрхэс таны ажил мэргэжлийн харилцаанд төвөг удна. Бизнесийн хамтрагч нар гаргасан шийдвэрийг хүлээж авахдаа тийм ч таатай хандахгүй бололтой. Төвөгтэй санхүүгийн гэрээ хэлэлцээрийг хойшлуулах нь ухаалаг алхам болох ба зарим бодит бус зорилго таныг хэт өөдрөг үзэл хандлагатай болгосон байж мэднэ. Танд хайр дурлал, хөнгөн сээтгэнэл тохиолдож магадгүй. Хайрын харилцаандаа тэвчээртэй ханд. Сарын сүүл рүү зөн болон мэдрэмж өндөр байна. Таны бүтээлч байдал ур чадварыг тань нэмэгдүүлнэ. Улс төр болон нийгмийн ажил хийдэг хүмүүс албан тушаал ахих, нэр алдраа нэмэх боломж гарч болно. Урлагийн бүтээл хийх ажил урагштай байна. Аливаа юмыг хэтрүүлж хийвэл эсрэг үр дүнд хүрч болзошгүй. Буруу тооцоо хийвэл санхүүтэй холбоотой асуудал үүснэ. Мөнгө сайн олохын тулд илүү оновчтой төлөвлөгөө хэрэгтэй болно. Ганц бие хүмүүс шинэ харилцаа тогтоох магадлалтай. Хол амьдардаг эсвэл эртнээс таньж мэддэг хэн нэгэн таны амьдралд гэнэт гарч ирэх болно. Ямар нэг тодорхойгүй холбоо харилцаа таагүй үр дагавар авч ирэхийг од эрхэс зөвлөж байна.

Арслан

Энэ сарын эхээр од эрхэс танд нэр хүнд олох, нээлттэй харилцааг бий болгоход тань туслах болно. Энэ үед тэвчээр болон шургуу зан ашгаа өгна. Ямар нэгэн ашигтай өөрчлөлтийг таатай хүлээж аваарай. Та хандивын арга хэмжээ, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд сайн дураараа ажиллахаар шийднэ. Хууль эрх зүйн асуудал хувийн аюулгүй байдалд тань нөлөөлж магадгүй тул энэ чиглэлээр зөвлөгөө авах хэрэгтэй. Зарим арга хэмжээ таны найдсан шиг өгөөжтэй болж өнгөрөхгүй байсан ч ирээдүйд ашиг тус авчирч болно. Сарын дунд үед ажил хэрэгч хүмүүс илүү эрч хүчтэй байх болно. Таны уран сэтгэмж, бүтээлч чадвар хүчтэй байх тул сайн ажил олж авна. Бизнесээ явуулахад зарим нэг нөхцөл байдал танд ид шидийн гэмээр сайхан завшаан авчрах болно. Зарим хүмүүс албан тушаал дэвшиж цалин хөлсөө нэмэгдүүлэх бололтой. Гэр бүлдээ дэмжлэг өгөх амар хялбар байна. Та өөрийн хайрлаж дурласан хүнтэйгээ итгэлтэй чөлөөтэй харьц. Сарын сүүл рүү зөн совингоо мэдэрч элдэв буруу хүмүүсээс зай барих хэрэгтэй. Од эрхэсийн танд зориулсан мэт үйл явдлаас ч хожим хор уршиг үүсч болно гэдгийг анхаар. Хайр дурлалын адал явдал хайж хэн нэгэнтэй сээтэгнэх нь одоогийн хайртай хүнээс илүү санагдах боловч болгоомжтой бай. Ганц бие хүмүүс жинхэнэ хайр хажууд тань байгааг харахгүй байх болно. Бясалгал хийж мөргөл үйлдэх нь танд оюун ухаанаа сэргээх боломж өгөх болно. Аливаа сайн үйл хэрэг шагнагддаг гэдэгт итгэдэг бол асуудлын зөв бурууг үнэнээр шүүн тунгаа. Бусад хүмүүсийн үзэл санааг хэт дагалгүй, өөрийнхөө сэтгэлийг сонс. Ямар ч зүйл тохиолдож байсан зөв хандлагыг сонго. Ингэснээр та тооцоолоогүй нөхцөл байдалд ч бэлэн байх болно.

Охин

Энэ сарын эхэн үед санхүүгийн хувьд сайнгүй үе тул хэрэгцээгээ багасгаж, үнэтэй юм бүү худалдан ав. Томоохон зарлага гаргах шийдвэр бүү гарга. Бие сулрах магадлалтай тул эрүүл мэндээ бүхнээс илүү анхаар. Гэр бүлдээ өөрийн байр суурийг тогтоож, найрсаг уур амьсгал бүрдүүлэхэд анхаар. Хайрын харилцаанд зөрчил гарч, хэрүүл маргаан үүсгэнэ. Та харилцан буулт хийхийг хүсэх боловч бусад нь өөр бодолтой байна. Заримдаа бууж өгөх нь хожмын өдөр ялалт болж ирдэг. Сарын дунд үед мөнгөн орлого нэмэгдэхэд чамгүй түлхэц болох ажлын саналыг хүлээн авахаар шийднэ. Олсон мөнгөндөө гамтай хандахгүй бол санхүүгийн хүндрэлд орж болзошгүй. Та өөрийгөө эрдэм мэдлэг, авьяас чадварын зэрэгцээ төрөлхийн зохион байгуулагч гэдгээ мэдэрнэ. Залуу охиныхон сайн сурах, шинжлэх ухааны бүтээл хийх зэрэгт үр дүнтэй байна. Холын хамаатан садан эсвэл ойрд уулзаагүй найзууд зочлон ирж магадгүй. Ганц бие хүмүүс олон нийтийг хамарсан томоохон хэмжээний арга хэмжээнд оролцож хэн нэгэнтэй учирна. Сарын сүүл рүү ажлын ачаалал ихтэй байгаа бол эрүүл мэнд муудаж болзошгүй. Иймээс сайн амралтыг ажилтайгаа хослуулахыг одод зөвлөж байна. Ачаалал нэмж байгаа ч ач холбогдолгүй харилцааг зөв үнэлж сур. Сэтгэл хөдлөлөөр ямар нэг үнэтэй үйл ажиллагаанд оролцох эрсдэлээс холхон шиг байх хэрэгтэй. Албан тушаал болон байр суурийн төлөө хийх тэмцэл энэ үед нэг шат урагшлах болно. Ямар ч үед хувийн зохион байгуулалт сайтай байвал ажил хэрэг болон бизнесийн асуудлуудад төвлөрч чадна.

Жинлүүр

Энэ сарын эхээр од эрхсийн нөлөө таны оюун ухааныг тэтгэнэ. Ухаалаг санаа оюун бодолд тань амархан орж ирж, энгийн бус ойлголтуудад хийх гаргалгаа амжилтад хүрэх болно. Хууль шүүхийн асуудал байгаа бол хангалттай баримт цуглуулж, бүрэн төгс бэлтгэлтэй байх нь чухал. Ажил хэрэгч хүмүүс гэрээ хэлэлцээр, худалдан авалттай холбоотой сайн мэдээ сонсоно. Ашиг орлогоо өсгөх эсвэл тушаал дэвших санал тавьсан бол түүндээ хүрэх бололтой. Эрүүл мэндээ анхаар. Хоолны дэглэм барьж байгаа бол хэдий хэцүү байсан ч хорхой хүргэсэн амттанаас зайлсхий. Ойр дотнын хүмүүс тань хол байдаг бол холбоо бариарай. Хосуудын хооронд үл ойлголцол гарсан ч удаан хугацаанд үргэлжлэх хэрүүл маргаанаас зайлсхий. Сарын дунд үед ямар нэгэн бүтээлч санаа төрөхгүй үед нь өөрийгөө буруутгаж, санаа зовох хэрэггүй. Зорилгоо шинээр ухамсарлаж, өөрийгөө илүү их хөгжүүлж эхлэх нь танд их тустай байх болно. Санхүүгийн хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгийн худалдаа хийхдээ мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах хэрэгтэй. Хувийн ашиг сонирхлоо бодох нь саад бэрхшээл авчрах бололтой. Энэ сарын сүүл рүү санхүүгийн боломжиндоо эргэлзэн тээнэгэлзэх, хүсэл мөрөөдлөө биелүүлэхээс хойш суухад хүргэнэ. Зарцуулах мөнгөний дүнгээс эмээсэн айдас түгшүүрээ даван туулж чадвал бүх зүйл байх ёстой байрандаа очно. Бизнесийн үйл ажиллагаанд бүхий л цаг заваа гаргаж чадвал нөхцөл байдал таны талд эргэнэ. Мэдлэг боловсролоо дээшлүүлэх тал дээр анхаар. Эрүүл мэнддээ анхаар. Сүүлийн үед бие тавгүй байгаа бол хоолны дэглэмээ өөрчлөх нь тусалж магадгүй. Ямар нэгэн зовуур байгаа бол хүндрэхээс нь өмнө мэргэжлийн эмчид үзүүл.

Хилэнц

Энэ сарын эхээр гэрээнд гарын үсэг зурах эсвэл том зүйл худалдаж авахад тохирсон цаг биш. Зах зээлийн гэнэтийн боломжийг олж харах чадвар хэрэгтэй байх тул бизнес эрхлэгч нар сэрэмжтэй бай. Мэдээлэл авсан эх сурвалж буруу байж мэднэ. Бусад хүмүүстэй сайн харилцаа тогтоохын тулд мэргэжлийн ур чадвараа ашиглахыг хичээ. Та мөнгөө салхинд хийсгэхгүйн тулд үнэтэй худалдан авалт хийхээс татгалз. Санхүүгийн хямралтай үед мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг сайн сонсож, цаг үеийн үр дагаврыг тооцоол. Эрүүл мэнддээ санаа тавь. Эрүүл мэндийн асуудал санаа зовоох боловч эмчлэх арга олно. Таны биед муугаар нөлөөлөхийг мэдсээр байгаа тийм зүйл хэрэглэж болохгүй. Сарын дунд үед оюун санаагаа дахин цэнэглэх, урам зоригоо сэргээх арга замыг олох хэрэгтэй. Залбирал бясалгал нь танд өдөр тутмын дарамттай амьдралыг тань тэнцвэржүүлэхэд тусалж чадна. Хэрвээ та өөрийн амьдралын хэв маягаа өөрчлөх хамгийн сайн аргыг олж чадахгүй, итгэлгүй байгаа бол мэргэжилтнээс зөвлөгөө ав. Ирээдүйн амьдралынхаа сайн сайхны төлөө мөнгө хайрлах хэрэггүй. Ямар ч үйл ажиллагаанд оролцсон аливаа асуудалтай нүүр тулж, нөхцөл байдалд дасан зохицох хэрэгтэй. Энэ сарын сүүлээр өөрчлөлт шинэчлэлтийг од эрхэс танд илгээнэ. Мэдрэмтгий хүмүүс бусдын хүсэл сонирхолд хэт эмзэг хандах бололтой. Хэдийгээр өөрчлөлт заримдаа хэрэгтэй ч хэт адал явдалд дурлах хэрэггүй. Хууч өвчинтэй хүмүүс эмчилгээ хийлгэх эсвэл эмчид хандах шаардлага гарна. Эрүүл бус хоол хүнс болон архи согтууруулах ундааны хэрэглээнд хязгаар тавь. Хайр дурлалын харилцаанд эерэг үйл явдал тохионо.

Нум

Энэ сарын эхээр төлөвлөгдөөгүй зарлага, гарлага ихтэй арга хэмжээнүүдийг хязгаарлах хэрэгтэй тул аливааг хийхдээ зөв эсэхийг нь зөн совиндоо тунгаах хэрэгтэй. Өөрийн удирдах чадвараа бусдад үзүүлэх цаг. Үр дүнтэй ажиллахын тулд ямар нэг хий хоосон зүйлийн араас хөөцөлдөхгүй байх нь чухал. Ажил дээр дарамттай байдал үүсэх бөгөөд бусдыг шүүмжлэхээсээ өмнө эхлээд өөрийнхөө гаргаж буй алдаанд анхаарлаа хандуул. Мөн эерэг сэтгэлгээ зөн билгийг хурц болгоно. Сарын дунд үед од эрхсийн нөлөө таны сэтгэлийг тогтворгүй болгоно. Аль болох тайвширч байж дараагийн үйлдлээ хий. Та өөрийн зөв гэж бодсон зүйлдээ итгэлгүй байх бөгөөд гэнэтийн мэдээлэлд хөтлөгдсөн үйл хөдлөл хийхээс болгоомжил. Ажлын санал хүлээн авбал өөрийн нөөц боломжийг тооцож байж хариу өг. Сарын сүүлийн арван хоногт ажлын хуваарь шахуу байх бололтой. Ажлын хамт олон хоорондоо таарамж муутай байвал таны удирдан зохион байгуулах авьяас өөрчилж чадна. Та өөрийн тогтсон хэв маягаа өөрчлөхгүй бол бүтээмжтэй байдал хязгаарлагдмал байдалд орж болзошгүй. Санхүүгийн баримт тооцоогоо хянаж, байх ёсгүй илүү төлбөр төлсөн эсэхээ хяна. Түншүүдтэйгээ хийх гэрээ зөвшилцлөө магадлан шалгаж, гарын үсэг зурах эсэхээ сайн бод. Од эрхсийн нөлөөгөөр гэр бүлд таагүй уур амьсгал үүсч болзошгүй. Таны хувийн амьдралд гарсан зөрчилд маргааныг яаралтай шийдэх хэрэгтэй болно. Хувийн амьдралдаа өөрчлөлт хийх нь зөв алхам байна.

Матар

Энэ сарын эхээр эрч хүч их шаарддаг ажлаа дуусгахад тохиромжтой. Таны удирдан зохион байгуулах чадвар сайн байгаа хэдий ч хүмүүст хэт их заавар зөвлөгөө өгөх нь тэдэнд тийм ч их таалагдахгүй л болов уу. Аливаа зүйлийг хэтрүүлэхгүй байхыг хичээ. Ямар нэгэн хууль бус үйлдэл гаргавал аюултай байдалд орно. Та бусдын ятгалгад амархан автах магадлалтай байгаа тул ямар нэг хууль бус ажиллагаанд оролцохоос сэргийл. Хайр дурлалын харилцаа эрч хүчтэй байх болно. Хувийн амьдралдаа сэтгэлийн хөдөлгөөн багатай хүмүүс ч зүрх сэтгэлийг хөндөж, бодолд автуулах хүнтэй танилцаж болзошгүй. Сарын дунд үед од эрхэс таныг эрүүл мэнддээ анхаарахыг сануулж байна. Архи согтууруулах ундаанаас хол бай. Дархлаагаа сайжруулбал илүү эрч хүчтэй өөртөө итгэлтэй байж чадна. Хувийн амьдралдаа хэт сэтгэлийн хөдөлгөөнөөр хандах болон эрс шийдвэр гаргахаас зайлсхийхийг одод зөвлөж байна. Ганц бие хүмүүс таамаглаж байгаагүй газар хайр сэтгэлтэй учирч болно. Зарим нөхцөл байдал таныг гонсойлгож болох юм. Хувиараа бизнес эрхлэгч нар төрийн хүнд сурталтай учирч магадгүй. Энэ сарын сүүлээр буруу юманд холбогдох магадлалтай тул сонирхолтой боловч эрсдэлтэй зүйлээс холуур өнгөрөх хэрэгтэй болно. Хол замд гарах бол аюулгүй байдлын нэмэлт урьдчилан сэргийлэх арга хэмжээ ав. Ямар ч ажилд анхаарал болгоомжтой ханд. Учир нь нөхцөл байдал бодож байснаар өөрөөр эргэж мэдэхээр байна. Итгэл хүлээлгэсэн хэн нэгэн таагүй хандлага гаргаж магад. Иймд бүх хүнтэй харилцахдаа хашир болгоомжтой байгаарай. Бага зэрэг бодож эргэцүүлэхийн тулд бүх юмнаас нэг хэсэгтээ хол байж, амралтад явж болно.

Хумх

Энэ сарын эхээр гэнэтийн саадыг урьдчилан тооцоолж, шинэ үйл явдалд бэлэн бай. Та дэмий зарлага гаргаж санхүүгийн хямралд ордог тул үүнээсээ зайлсхийх хэрэгтэй. Ямар нэгэн гэрээ хэлэлцээр хийх гэж байгаа бол ойлгомжгүй байдал гарч ирэх учраас хойшлуулах нь зөв байна. Санхүүгийн байдлаа тогтворгүй болгох төлөвлөөгүй зарлага, худалдан авалтаас татгалз. Зарим шаардлагагүй уулзалтыг хойшлуул. Танд хэрэгтэй зүйлийг өгч чадахгүй харилцааг дуусгах эр зориг хэрэгтэй байж магадгүй. Нөлөө бүхий танил албан тушаал ахихад тусална. Мөн уран бүтээлч хүмүүсийн ажилд ихээхэн ахиц гарна. Сарын дунд үед санхүүгийн орлого төлөвлөсөн хэмжээнд байх магадлал байна. Гэхдээ зарлага бага гаргаарай. Бизнесээ өргөжүүлэх төлөвлөгөө байгаа бол түр харзна. Зарим худал мэдээнд итгэж, сэтгэлийн хөөрөлд автаж болохгүй. Зугаа цэнгэл, архи дарснаас аль болох хол байхыг хичээ. Сарын сүүл рүү бизнес үйл ажиллагаанд гаднын нөлөөгөөр томоохон алдаа гарч магад. Хууль зөрчсөн асуудалд орооцолдохоос сэргийл. Сэтгэл хөдлөл өндөр байх бөгөөд гэнэтийн үйл явдлууд тохиолдох болно. Саад учрах магадлал өндөр байгаа тул болгоомжтой бай. Гэр бүлийн дотоод асуудалтай нүүр тулгарна. Гэр бүлийн харилцаа хэцүү байх ч ижил тэнцүү байдлыг эрхэмлэ. Ганц бие хүмүүст бусадтай танилцах, болзоонд явах эр зориг хэрэгтэй. Хайр дурлалын романтик харилцааг нурааж мэдэх түр зуурын цэнгэлээс хол явахыг зөвлөж байна.

Загас

Энэ сарын эхээр бизнесийн уулзалтаар мухардаж байсан асуудлаа шийдэж чадна. Зөв бодолтой, сайхан сэтгэлтэй найзууд таныг урам зоригоор тэтгэх болно. Мөн удирдах албан тушаалтантайгаа хир холбоотой ажиллаж байгаагаас тань үр бүтээл хамаарах болно. Амьдралын хэв маягаа сайжруулах урт хугацааны зорилгод тань тохирох өөрчлөлтийг хий. Эрсдэлтэй алхам хийх, мөрийтэй тоглох зэргээр азаа туршихыг хүснэ. Гэвч одоогоор аз түшихгүй л болов уу. Мөнгөө худал амлагчдын золиос болгох магадлалтай. Гэр бүлийн гишүүдтэйгээ муудалцахгүйн тулд мөнгөний асуудлаа шийдэх шаардлагатай болно. Эрүүл мэнддээ сайн анхаар. Ужиг өвчин сэдэрч болзошгүй байна. Таны эрүүл мэндэд нөлөөлөх түгшүүрт, айдас зэрэг сэтгэл хөдлөлдөө анхаарал хандуулаарай. Сарын дунд үед ахмадуудын үгийг сонсож, амьдралдаа илүү ухаалаг ханд. Улиг болсон санагдсан ч тэдний зөвлөгөөг дага. Бизнес эрхэлдэг хүмүүсийн хувьд борлуулалт өмнөхөөсөө удааширч, татвар хураамж тооцож байснаас ихсэж байгааг эсэргүүцнэ. Амар хялбар байдлын төлөө үүрэг хариуцлага, хүсэл мөрөөдлөө умартаж байсан бол одоо үүнийг засах цаг болжээ. Өөрт оногдсон аж ахуйн ажлаас бүү хойш суу. Гэр бүлтэйгээ ойр байж, өөрийн өмнө нь гаргаж байсан алдаагаа засах нь харилцаанд сайн нөлөө үзүүлнэ. Сарын сүүл рүү томоохон гэрээ хэлцэл болон хөрөнгө оруулалт хийх хүмүүс заавал мэргэжлийн хүнээс зөвлөгөө ав. Хэрвээ та хэн нэгэнтэй хамтран бизнес эрхлэх гэж байгаа бол эхлээд бүх нөхцөлийг тусгасан гэрээ хэлэлцээр хийгээрэй. Цаг үеийн гэнэтийн нөхцөл байдалд зохицохын тулд багагүй тэвчээр хэрэгтэй байх. Дарга удирдлагын зарим шаардлага ойлгомжгүй байж мэднэ. Ойр дотны хүнийг гомдоож магад тул урьдын таагүй дурсамжаа сөхөх хэрэггүй. Хайртай хүндээ өөрийн эрхэм чанараа харуул. Гэр орондоо тайван, таатай уур амьсгал үүсгэ. Хэрүүл маргаан гарахаас сэргийл.