Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ирэх даваа гараг буюу 12-р сарын 14-ний өдрөөс эхлэн нийслэл хот Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр болсон.

Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар 13,5 градус хүртэлх спиртийн агууламжтай согтууруулах ундаа худалдах, автомашины хөдөлгөөнийг хэвийн горимд оруулахыг зөвшөөрсөн болохыг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.