Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тухай

Нэг. Үйлчлүүэгчийн танилцуулга

Пүрэвбаатар Нандин-Эрдэнэ 10 настай, эмэгтэй. Сэлэнгэ аймаг Баянгол сумын харъяат. 2010 оны 12-р сарын 3-д төрсөн.

Эцэг эхийн мэдээллээс:


Хүүхэд орны ар хөндий рүү эвгүй унасан. Яг хэдийд гэдгийг санахгүй байна. Хүүхэд 16/XI толгой өвдлөө гэсэн . Баянгол ( Баруун хараа ) сумын түргэн дуудаж үзүүлхэд “Хордлого” гээд дусал, өвчин намдаах эмчилгээ хийсэн.Зовиур намдсан боловч унтаадуу унжгар байсан. 2 хоног зовиур хэлээгүй, тоглож өнжсөн. 19/XI-ны өглөө босохдоо толгой өвдөнө гэсэн бөөлжсөн.Түргэн дуудаж Зүүн хараагийн эмнэлэгт хэвтсэн.

Хоёр. Мэдээлэл авсан тухай

20/XI-ны 17 цаг 35 минутанд ЭМЯ-ны шуурхай удирдлага дээр ажиллаж байгаа мэргэжилтэн Долгорсүрэн утсаар холбогдож мэдээллийг өгсөн. Хүнд хүүхэд 22-н товчоон дээр байна. УГТЭ-т ирсэн, эмнэлэг өнөөдөр үйлчилгээ үзүүлэх боломжгүй байна. Цэргийн төв эмнэлэгт батлагдсан тохиолдол авч эхэлсэн гэсэн. Манайх зохих журмын дагуу тусгаарлаад авъя гэж ярилцаж шийд гаргасан.17 цаг 44 минутанд Зүүнхараагийн машиныг хот руу оруулахгүй тул танайх очиж ав гэсэн.

Гурав. Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тухай

Ажлын бус цаг тул эмч, сувилагчийг яаралтай дуудсан. 94897102 утсаар эмчтэй холбогдож хүүхдийн биеийн байдлыг тодруулсан. Одоогоор хүчилтөрөгч аваагүй, халуураагүй, бөөлжөөгүй гэсэн. Эмч сувилагч нар яаралтай тусламжийн бэлтгэлээ хангаад 18 цаг 40 минутанд ЭХЭМҮТ-өөс хөдөлсөн. Тэднийг 5 шар орчим явж байхад Зүүнхараагийн машин зөрөөд 19 цаг 11 минутанд хүүхдээ аваад ирсэн. Дуудлагын машинаа замаас буцаасан. Журмын дагуу тархвар судлаач эмч, ерөнхий захирал нарт мэдээлсэн. Тархвар судлаач 17 цаг 54 минутанд ерөнхий захирал 18 цаг 34 минутанд ЯТТ–т ирсэн. Тусгаарлах өрөөнд амьсгалын аппарат ажиллуулахаар бэлдсэн.

ЯТТ-ийн эмч М.Цолмон, Сувилагч Ц.Болормаа нар тусгаарлах өрөөнд ажиллахаар 19 цаг 30 минутанд орж түргэвчилсэн сорил болон PSR шинжилгээг авсан. PSR хийлгэхээр шинжилгээг ЗӨСҮТ-д хүргэж өгсөн. Шинжилгээний хариу 21/XI-ны 05 цаг 15 минутанд гарсан. (сөрөг) Эмч хүүхдийн биеийн байдлыг 19.40-08.10 минутын хооронд мэдээлж байсан.

21/XI-ны өглөө КТ-ийн шинжлгээ хийсэн.Тархинд том хэмжээний цус харвалт оношилогдсон. Хүүхдийг

ХЭЭТ тасагт шилжүүлж тусгаарлах палатанд авч,

21/XI-ны өдөр эмч Ч.Амартүвшин, сувилагч А.Бямбасүрэн нар,

22/XI-ны өдөр эмч Б.Билгүүн, сувилагч Г.Золзаяа,

23/XI-ны өдөр Б.Дамдинбазар, Б.Маралмаа нар 24 цагаар ажилласан. 23/XI-ны өдөр давтан PSR шинжилгээ авч хариу сөрөг гарсан тул 24/XI-ны өдрөөс тусгаарлах өрөөндөө боловч ердийн дэглэмээр ажиллаж эхэлсэн.

Хүүхэд өвчний явцаар хүндэрч 23/XI-ны 16 цагт амьсгалыг аппаратаар удирдаж эхэлсэн, 25/XI-ны өдөр 13 цаг 45 минутанд эндсэн.

Эмчлэгдэх хугацаанд дараах шинжилгээг хийсэн. Үүнд:

Лабораторийн бүх шинжилгээ
ЭХО, КТ, Нүдний уг багажаар шинжлэх,
ЧХХ, Зүрхний эмч, ГССҮТ-ийн эмч, мэдрэлийн мэс заслын эмч зэрэг төрөлжсөн мэргэжлийн эмчийн зөвлөгөө авсан.

Дөрөв. Эцэг эхтэй холбогдож мэдээлэл өгч байсан тухай

Онцгой байдлын штабаас эхийг Улаанбаатар зочид буудалд тусгаарлах чиглэл өгсөн тул Зүүнхараагаас ирсэн эмч, жолооч нар хүргэж өгөхөөр болсон. 21/XI-ны өдөр ар гэрээс нь холбогдоогүй тул ээжтэй нь утсаар холбогдоход хамаатныхаа ( нөхрийн эгчийнх) айлд байна. Шинжилгээ өгөөгүй гэсэн. Шинжилгээг хамгийн ойр газар өг гэхэд энэ айл мэдэж байна, 20-р сургууль дээр өгнө гэсэн байна. Гэвч 21/XI түргэвчилсэн шинжилгээг нөхрийн хамт “Эмүжин” эмнэлэгт өгсөн. 6 цагийн дараа хариу гарна гэсэн боловч гарахгүй байна, гадуур явуулахгүй байна гэж жижүүрийн эмчид хэлсэн байна. 22/XI-ны өглөө 10 цагийн үед шинжилгээний хариугаа аваад ЯТТ-т ирсэн байсан. Түүнээс хойш өдөр бүр хүүхэд дээрээ орж, эмч нараас мэдээлэл авч байсан.

Тав. Зүүнхараагийн эмнэлэгт үзүүлсэн тусламж

2020 оны 11-р сарын 20-ны өглөө 07 цаг 30 минут, 10 цаг 38 минутад тус тус Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн эмнэлгээс утсаар мэдрэлийн эмчээс зөвлөгөө авсан. Мэдрэлийн эмч тархины цус харвалт онош тавьж, эмчилгээг нэг бүрчлэн хэлж өгсөн байна. Хүүхдийг зөөвөрлөж огт болохгүй тухай хэлсэн боловч зөөвөрлөсөн. Зүүнхараагийн эмнэлэгт нугасны ус авсан.

Мэдээлэл бичсэн Ц.Алтантуяа