Сургуулийн орчиндахь гадуурхалтыг таслан зогсоохын сургуулийн захиргаа цагдаа нартай хамтран ажиллаж, сурагчдад үүрэг хариуцлагын тухай мэдээлэл өгч байх хэрэгтэй

97-р сургуулийн сурагчид нэгнээ зодсон талаар бид мэдээлсэн. Уг асуудлыг Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Хурандаа Б.Батзориг тодруулахад “Баянзүрх дүүрэгт 9-р ангийн сурагч бусдад зодуулсан талаар мэдээлэл өргөдлөөр ирсэн. Уг өргөдлийн дагуу тус дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн гэрч, хохирогч, хэрэгт холбогдогч болох хүүхдүүдийг цуглуулж мэдүүлэг аваад хэргийг мөрдөн шалгаж эхэлж байна. Прокурорын байгууллагын зөвшөөрөлгүйгээр уг асуудлыг талаар мэдээлэл өгөх боломжгүй.
Сэрэмжлүүлэг байдлаар хэлэхэд, эцэг эхчүүд сургуулийн захиргаа бусад хүүхдүүдэд шаардлагатай мэдээллийг өгөх хэрэгтэй байгаа.

Өсвөр насны хүүхдүүд хоорондоо үл ойлголцож, үе тэнгийнхнийхээ гадуурхалд өртөнө гэдэг өөрөө эрүүгийн хууль, зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэгддэг асуудал юм. Ялангуяа, Эрүүгийн хуулийн 11-р бүлэгт хэрвээ хохирогч хүүхдийн биеийн гэмтэл хүнд гарвал хорих ялтай, хөнгөн гарвал торгуулах ялтай гэх мэтчилэн тухайн хохирогчийн гэмтлийн зэргээс хамаараад үүрэг хариуцлага нь янз бүр байдаг. Тиймээс сургуулийн захиргаа, нийгмийн ажилтнууд сургуулийн орчиндоо хүүхэд хамгааллын чиглэлээр хүүхдүүд, эцэг эхчүүдэд мэдээлэл өгч байх хэрэгтэй. Тэр тусмаа ахлах ангийн хүүхдүүдийг нэг нэгнээ дээрэлхэх, гадуурхах асуудлаас урьдчилан сэргийлж харъяа цагдаагийн байгууллагатайгаа бат бөх харилцаа үүсгэн хамтарч ажиллахыг хүсч байна. Мөн эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хүмүүжил, нөхөрлөлд анхаарлаа хандуулж, хэнтэй хаана юу хийж явааг анзаарч байх хэрэгтэй. Урьдчилсан байдлаар дөрвөн хүүхэд дээрх асуудалд нэгнээ гадуурхах дээрэлхэх асуудалд холбогдоод байна” гэв.