БЗД-ийн эмнэлгийн голомтын халдвар 10-аар нэмэгдэж 194 болсныг ЭМЯ-ны ээлжит мэдээллээр хэллээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Улаанбаатарт 16 шинэ тохиолдол нэмэгдлээ. Үүнээс Баянзүрх нэгдсэн эмнэлгийн голомтоос 10 шинэ халдвар буюу 2 өвчтөн, гэр бүлийн 8 хүнээс халдвар илэрчээ. Өчигдөр 38-аар нэмэгдэж, тус эмнэлгийн голомттой холбоотой халдвар 184 болсон. Өнөөдрийн байдлаар тус дүүргийн 24 хороонд халдвар бүртгэгдсэн бол дүүргийн эмнэлгийн голомтод 194 халдвар бүртгэгдээд буй юм.

Үүнээс

Эрүүл мэндийн ажилтан 19 буюу их эмч 6, сувилагч 8, үйлчлэгч 3, эмзүйч жолооч нэг

Өвчтөн 86

гэр бүлийн 59

Сахиур 24

Хавьтлаас 6 хүн байна” гэсэн мэдээллийг өглөө.