Дотоодод хатуу хөл хорио тогтоосон нөхцөл байдлын улмаас амьжиргаа хүндэрсэн иргэдэд Олон Улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас хүнсний тусламж үзүүллээ.

         Төслийн хүрээнд Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотын нийт 2,500 өрх хамрагдах бөгөөд Орхон аймаг Эрдэнэт хотын хувьд манай аймагт шилжин ирсэн боловч бүртгэл хийлгэж амжаагүй байгаа 235 айл өрхөд 19 сая төгрөгийн хүнсний тусламж үйлчилгээг хүргэж байгаа юм.
             Өнөөдөр тэдгээр иргэдийн төлөөлөлд дэмжлэг болгон өгсөн хүнсний бүтээгдэхүүнийг аймаг орон нутгийн удирдлагууд гардууллаа.
         Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (ОУШХБ) нь 2019 оны 10 сараас  Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран “Монгол Улс дахь дотоодын шилжилт хөдөлгөөнийг ойлгох, удирдах” төслийг хэрэгжүүлж эхэлсэн байна.
          Тус байгууллага нь цар тахал гарсан эхний өдрөөс  Монгол улсын Засгийн газрыг дэмжин ажиллаж,  КОВИД 19-ийн эсрэг хэрэгжүүлж буй хариу арга хэмжээнд нь дэмжлэг үзүүлсээр байгаа юм.
Мэдээллийн төв