Ч.Ичинхорлоо  2021 оны хамгийн анхны постоо цахимд оруулжээ. Тэрбээр “Бүх хүмүүст талархья !

-Зовлон жаргал алинд нь ч хамт байдаг аливаад сэтгэлээсээ ханддаг хүмүүст!!!


-Зүрх сэтгэлд минь эерэг дурсамж үлдээсэн бүхий л баяр баясгалантай өөдрөг гэгээлэг хүмүүст!!!

-Хатуурхаж байсан ч сэтгэлд минь хат суулгасан тэр зарчимч хүмүүст!!!

-Байгаагаар минь хүлээж авч чаддаг тэр хүлээцтэй найрсаг хүмүүст!!!

-Итгэж, хайрлах боломж олгон дэмжсэн тэр өгөөмөр хүмүүст!!!

-Хүн хүч дутахад минь ирж урам зориг, хүч тэнхээ нэмэн тусалдаг тэр хүчирхэг хүмүүст!!!

-Гуниж ганцаардах үед ахин мөрөөдөхийг сануулдаг тэр өөдрөг хүмүүст!!!

-Давуу болон сул талыг маань олж харж чаддаг тэр гярхай хүмүүст!!!

-Алдааг маань сануулж, зөв шулуун явахыг зөвлөдөг тэр шударга хүмүүст!!!

-Нүдэн дээр хайраа харуулсан халуун дулаан сэтгэлтэй хүмүүст!!!

-Намуухан хоолой, зөөлөн инээмсэглэл нь энэрэлийг мэдрүүлдэг зөөлөн даруу тэр хүмүүст!!!

-Хоёр нүүр гаргаж, зэрэг зиндаагаар хуваалгүй харьцаж чаддаг хүн чанараа гээгээгүй тэр хүнлэг хүмүүст!!!

-Таарахаараа олон жил, сар уулзаагүй ч өчигдөрхөн уулзаад салсан мэт ярилцаж чаддаг байгаагаараа байж чаддаг тэр ухаалаг хүмүүст!!!

-Итгэж хүндэлж ний нуугүй бүхнээ хуваалцан зөвшилцдөг бүхий л цагаахан хүмүүст!!!

-Ухаан дутсан үед минь учирлан зөвлөдөг бүхий л эрдэм мэдлэгтэй онч мэргэн хүмүүст!!!

-Хараад л хүч авч алдах эрхгүйг маань ойлгуулдаг бүх дотны хайртай хүмүүст!!!

-Богинохон амьдрахдаа сайхан дурдатгалаа үлдээгээд буцсан ТЭР ТЭНГЭРЛЭГ хүмүүст!!!

Бүгдэд нь баярлалаа. Маш их талархаж байна. Та бүхэн амьдралыг минь өнгөлж, чимж , Өөд нь татаж , Урам зориг, аз жаргал хайрласан гайхамшгууд юм шүү !

Биднийг амьдралын замд учруулсан буян заяандаа талархая!

Таны амьдралыг чинь чимсэн, өнгөлсөн, хурцалсан, урам зориг хайр бэлэглэсэн тэр бүх сайхан хүмүүстээ ЭЕРЭГ ЭНЕРГИЙГ түгээн ДАРХЛААГ нь сэргээцгээе!

Бүгдэд нь шинэ 2021 оны мэнд хүргэе. Айдаст автуулж, ухаарал хайрласан 2020 он минь баяртай.

Ажил ундарч, амжил бүтээл дүүрэн байх 2021 он минь тавтай морил.” хэмээжээ