Хотын орлогч Н.Баярчимэг намтраа мартдаг эсвэл нуудаг

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар УИХ-ын гишүүнээсээ татгалзан  Нийслэлийн засаг даргаар томилогдсон даруйдаа  өөрийн багтаа өмнө нь өөрт нь  хүчин зүтгэж байсан “нөхдүүдээ” татсан байдаг. Тэдний нэг бол  Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Баярчимэг. Түүний хувьд 2011-2016 онд  Хотын дарга Д.Сумъяабазарын 15 хувь эзэмшдэг “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-нд хуульч, ахлах хуульч, хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2016 онд Д.Сумъяабазар УИХ-ын гишүүн, сайд болоход түүнийг даган төрийн байгууллагуудын удирдах албан тушаалуудыг хашиж байжээ.

Сонирхолтой нь Н.Баярчимэг Ulaanbaatar.mn сайт дах Хотын удирдлагууд хэсэгт байрших өөрийн намтартаа 2011-2016 онд Үндэсний хөрөнгө оруулалтын банканд ажиллаж байсан тухайгаа мартсан уу, эсвэл санаатай орхигдуулсан уу, ямартай ч дурдаагүй байна.

Харин та Н.Баярчимэг орлогчийн гээгдээгүй намтрыг  НИТХын албан ёсны цахим хаяг citycouncil.mn дэх тэргүүлэгч хэсгээс харж болно.

Өөрийн намтраа үнэхээр хэлэхгүй нууж, хаахыг оролдож байгаа хүн иргэд та бидний төлөө үнэн сэтгэлээр ажиллаж чадах уу?

Уг нь хүн ямар ч тохиолдодл нэг л намтар түүх, үнэнээрээ явах ёстой гэтэл Н.Баярчимэгийн намтар албан тушаалд очих бүрт ийнхүү өөрчлөгдөж байгааг хэрхэн дүгнэх вэ?

Цаашлаад даргаа дагаж хурган дарга болно гэдэг нь өөрөө ашиг сонирхлын зөрчил мэт харагдаж байгаа юм…

Т.Энхриймаа