Загвар өмсөгч Ч.Уранбилэг 2010 онд “Топ модель өргөмжлөл хүртэж байжээ. Тэрбээр “Дорнын тэргүүн мисс, “Шилдэг фото мисс гээд гоо сайхны наадмуудад чамгүй амжилттай оролцож байсан.

Загварын тайзнаа энхрий ялдам харагддаг Ч.Уранбилэг өдгөө барилгын компани удирддаг сурагтай. Спортоор хичээллэх дуртай, гольф тоглох, хурдан морины хоббитой гээд нэлээд эршүүд зантай, дайчин бүсгүй хэмээн ойр дотных нь үнэлдэг аж. Тэрээр хаана ч явсан брэндлэг гэдгээрээ алдартай. Хоёр хүүхдийн ээж болсон ч ганц бие бүсгүй шиг гунхаж явдаг.

Оны өмнө гуравдахь хүүхдээ тээж буй зургаа дэлгэсэн юм.