Сошиалаар УИХ-ын гишүүн Сү.Батболдын нууц хөрөнгө, оффшор данс зэрэг баримт нотолгоо ил болж, Ерөнхийлөгч ч түүнийг төрд эргэлт хийж байна хэмээн хурлын танхимд хэлсэн.

Харин Сү.Батболд “Намайг Ерөнхийлөгч Х.Баттулга Оюу Толгой-той холбож гүтгэлээ. Улс орноос хулгай хийх шаардлага байхгүй. Би 30 гаруй жил өөрийн бизнесээ эрхлээд төрдөө зүтгээд явж байна. Хүний эрхээ дээдэлж явах юм уу, доошоо уруудах юм уу. Манай Засгийн газар Монгол Улсын эрх ашгийг сайжруулсан өөрчлөлт хийсэн. Би төрийн ажил хийж байхдаа төсөв, төрийн ажилд нөлөөлж, төмөр замын замхруулж байгаагүй” гэлээ.

Харин Э.Цэрэн цахим хуудаснаа “Монголоор дүүрэн модон жорлонгоосоо салаагүй нөхөд сайн хараад ав! 50.000 $ орон сууц авах гэж насаараа өндөр хүү төлж, өртөж явахад Монголчуудыг дээрэмдсэн Сү.Батболдынхны харийн нутагт олон сая доллороор авсан сууцнуудын нэгээхэн хэсэг!” хэмээжээ