Дахин хариуцлага нэхье Өргөө амаржих газрын дарга ажлаа хийсээр байна

Харанхуй шөнө дөнгөж төрсөн эхийг нярай хүүхэдтэй нь тээвэрлэхдээ хүнлэг бус, сэтгэлгүй хандсан гэх шалтгаанаар У.Хүрэлсүхийн засгийн газар огцорч, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга  болон ХӨСҮТ-ийн дарга нар суудлаасаа “мултарсан”.

Харин тэдэнтэй хамт хариуцлага хүлээх байсан Өргөө амаржих газрын Г.Баясгалан ажлаа өгөхгүй байсаар байна. Хэдийгээр түүнд хариуцлага тооцох нь тодорхой болсон ч “нохой” санаа гаргаж, ажилтайгаа байх хугацаагаа сунгахын тулд халдвартай эхийг Өргөө амаржих газартаа төрүүлсэн байж болзошгүй байна.

Тодруулбал, Өргөө амаржих газарт хийсвэр хагалгаагаар төрсөн эх нь Казахстан улсын иргэн БЗД-ийн оршин суугч ажээ. Харьяаллаараа бол тус эх нь Амгалан амаржих газарт төрөх байсан ч Өргөө амаржих газарт хийсвэр хагалгаагаар төржээ. Үүнээс хэд хэдэн алдаа зөрчил харагдаж байна.

  • Хэдийгээр түргэвчилсэн хариу нь сөрөг гарсан ч PCR  нь хийсвэр хагалгаанаас өмнө ХӨСҮТ-өөс ирсэн болохоор тухайн эхийг ХӨСҮТ рүү шилжүүлэх боломжтой байсан ч шилжүүлээгүй. Энэ нь өөрөө сайдынхаа тушаалыг зөрчсөн үйлдэл болж байгаа юм.
  • Харьяаллын дагуу Амгалан амаржих газарт төрөх байсан эх цохолтоо өнгөрсөн оны 12-р сард хийлгэсэн байгаа юм. Гэтэл Г.Баясгалан дарга, Цэрэнсамбуу эмчтэйгээ “үгсэн хуйвалдаж” төлөвлөгөөт хийсвэр хагалгаа хийсэн байгаа нь цар тахлын үеийн дэглэмээ зөрчиж байгаа хэрэг юм. Өөрөөр хэлбэл цар тахлын үеэр мөнгөө төлөөд цохолт хийлгэсэн эсэх нь хамаагүй!!!
  • Хийсвэр хагалгаа бол төлөвлөгөөт хагалгаа. Гэнэт ус нь гараад өөрөөрөө төрж байгаагаас ондоо буюу цагаа сонгоод төрөх боломжтой. Гэтэл цар тахлын дэглэмээ зөрчин Өргөө амаржих газарт төрүүлж байгаа нь дэглэм зөрчиж байгаа хэрэг.

Үүний цаад санаа нь их энгийн гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна. Төрөөд удаагүй эхийг нярайн хамт хүнлэг бус авч явсан үйлдэлтэй холбоотойгоор Өргөө амаржих газарт хөл хорио тогтоогоод байсан.  Уг хөл хорио дуусах болон цуцлагдсан тохиолдолд шууд түүнийг ажлаас нь хална гэдгээ ЭМЯ-аас өөрт нь мэдэгдсэн түүхтэй. Гэтэл хөл хорионы хугацааг сунгахын тулд ийнхүү халдвартай эхийг эмнэлэг дээрээ төрүүлсэн байж болзошгүй байгаа юм.

Нөгөө талаас Г.Баясгалан нь том артай гэх албан бус мэдээлэл байна. Тодруулбал, Г.Баясгалан нь УИХ-ын гишүүн асан О.Содбилэгийн эхнэр Э.Туулын үеэл гэх мэдээлэл байна. Өмнө нь удаа дараа дутагдал гаргаж ажлаа өгсөн ч эргээд ирдэг энэхүү “заргач” бүсгүй ахин дахин алдаа дутагдал гаргасаар байгаа нь хэдэн хүний эрүүл мэнд, амь насаар хэмжигдэх учиртай вэ?

Т.Энхриймаа