Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сар шинийн баярын босгон дээр эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан салбар бүрийн төлөөллийг төрийн алдар, цолоор шагнах зарлиг гаргаж шагналыг гардуулсан.

Харин энэ үеээр нэгэн иргэн өөр дээрээ бензин асгаж шатаасан хэрэг гарлаа. Албан бус эх сурвалжийн мэдээлж байгаагаар уг иргэн цагдаагийн албан хаагч байжээ.

Тухайн үед ойрхон явсан иргэд галыг унтраасан боловч эмнэлгийн тусламж авч чадалгүй нас баржээ. Дуудлагаар ирсэн түргэн тусламжийн эмчийн хэлж буйгаар өөрийгөө шатаасан иргэн 34 настай эрэгтэй хүн байсан бөгөөд тусламж үзүүлэхээр ирэхэд нас барсан байсан гэдэг мэдээлэл өгөв.

Ямар учраас төв талбай дээр өөрийгөө шатаах болсон, энэ хэргийн талаар эргэн сурвалжлах болно оо.