Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан сүүлд Live TV телевизэд өгсөн ярилцлаганыхаа үеэр УИХ-ын гишүүн П.Анужинг дөрвөн эцгийн дөрвөн хүүхэдтэй хэмээн ярьсан юм. Түүний энэ ярианд УИХ-ын гишүүн П.Анужин цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийсэн юм.

Тэрбээр “Олон хүн над руу Б.Жаргалсайханы бичлэгийн талаар хандлаа! Би хувь хүнийхээ хувьд доромж гутаамж, гүтгэлгийг даахыг хичээж ирсэн, даадаг ч юм. Харин би монгол эмэгтэйчүүд, ээжүүд, охидынхоо төлөө тэмцэнэ! Өмөөрнө!

Миний амьдралд, дөрвөн нөхөр, дөрвөн эцгийн хүүхэд хэмээх түүх үгүй!!! Би албан ёсоор хэлье! Хүүхдүүд минь аавтайгаа ажлаас ирэх ээжийгээ хүлээж буй!” гэж байсан билээ.

Тэгвэл Б.Жаргалсайханыг аппаар эмэгтэй болгосон зураг сошиалд тарлаа.Түүнийг сошиал хэрэглэгчид “дөрвөн өөр хүний хүүхэд гаргасан юм шиг царайтай байна” гэв. Хошигнол даана биздээ Жагаа минь