Монголын Кино урлагт нэр нэгт, үзэсгэлэнт бүсгүйчүүд бий. Нэг нь МУГЖ И.Одончимэг, нөгөө нь УДЭТ-ын жүжигчин Б.Одончимэг. Түүнийг “Театр Одноо” хэмээн урлагийнхан тодотгож ялгадаг.

Тэрбээр эдүгээ Улсын драмын эрдмийн театр хэмээх их айлын алтан тайзыг залуу нас, гоо үзэсгэлэнгээрээ чимж, уран чадвараараа үеийнхнээ хошуучлан, гялалзаж яваа уран бүтээлч юм.

Сүүлийн жилүүдэд дэлгэцийн уран бүтээлд хүч үзэх болсон.Өчигдөр Шагнал гардуулах үеэр манай сайтын дуранд өртсөн юм.