Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ой, Монголын үндэсний уламжлалт цагаан сарын баярыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан аж үйлдвэр, эрүүл мэнд, болосрол, хөдөө аж ахуй, барилга, соёл урлаг, нийгэм үйлчилгээний салбарын хүмүүст шагналыг гардуулж байна.

Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Батсүх Ардын жүжигчин цолоор шагнууллаа. Тэрээр ард түмэндээ Завханы хэмээн танигдсан чадварлаг дуучин төдийгүй хөгжмийн зохиолч юм.

Ардын жүжигчин С.Батсүх ” Өнөөдөр улам их хүчээх урам авлаа. Жингээ хасах, урт наслах хэрэгтэй гэдгийг ухаарлаа. Олон түмнийхээ хайр хишгийг Цагаан сарын өмнө авч байгаад баярлаж байна. Ухаарлын дуунуудаа дуулж, дуунд дуртай ард түмнийхээ хүчээр өдий зэрэгтээ явж байгаа шүү.


Бие бие рүүгээ инээмсэглэж, хүнээс сайхан зүйлийг нь олж харвал Монголын ирээдүй гэрэлтэй байх болно” хэмээн ярьсан юм.