Эрүүл мэндийн яамнаас Covid-19 халдварын талаарх цаг үеийн ээлжит /2021.02.28/ мэдээлэл хийлээ

ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.БАЙГАЛЬМАА: Өчигдөр нийслэлд шинээр 40 хүнээс халдвар илэрлээ. Эдгээр тохиолдлын нэг нь Алтанбулаг боомтоор татан авалтаар ирсэн хүнээс халдвар илэрсэн. Өнгөрсөн хугацаанд 2249 хүн эдгэрсэн байна. Эмчлүүлж байгаа 643 хүн байгаагаас биеийн байдал хөнгөн 561, хүндэвтэр 73, хүнд 8, нэн хүнд 1 хүн байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 66 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Улаанбаатараас илэрсэн 40 тохиолдлоос 20 нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд халдварын илэрсэн хүмүүсийн ойрын хавьтал юм. 14 хүн хяналтад авсан халдварын голомтоос илэрсэн бол 6 хүний халдварын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна.