Зохиолын дууны ертөнцөд өөрийн өнгө төрх, намбыг бий болгоод байгаа дуучин бол Э.Чулуунчимэг.

Уран бүтээлээс гадна хувийн амьдралаа сенсаци болгож чаддаг тэрээр хөл хүнд болсон талаар сошиал орчинд хэсэг шуурсан.

Үнэн худлын цаг хугацаа баталж тэрбээр загвар үзүүлэн гунхаж явна.

Дуучин Э.Чулуунчимэг “Зогсошгүй” нэвтрүүлэгт оролцох үедээ аавтайгаа харьцсан сүүлийн чат дээр би гэрлэлтийн баталгаагаа явуулсан аав минь ихэд баярлаж, охиндоо хайртай шүү миний охин аз жаргалтай амьдрах ёстой шүү гэж байсан. Мөн манай хүнийг ээж минь охин минь маш их баяртай хүлээж авсан. Миний хань болох Дашдоржийн Цэрэнтогтох гэдэг Баянхонгор аймгийн Загд сумын уугуул Монгол улсын өсөх идэр начин тун хийморьлог эр бий.Бид хоёр танилцаад хоёр жил болж байна энэ хугацаанд бие биенээ илүү ойлгож улам сайхан бат бөх болж байна даа.Хэдий бүдүүн том бадриун эр хүн ч яг цаанаа бол надаас зөөлөн хүн. Аавтай минь ижилхэн айлын ганц хүү бөгөөд их эрх танхи хүн гэж хариулж байжээ.