Узбекстаны нийслэл Ташкент хотноо жүдо бөхийн “Их дуулга” ангиллын тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 73 кг-д өрсөлдсөн Цэнд-Очирын Цогтбаатар аваргын алтан медалийн төлөө Казахстаны бөх З.Шмугаловтай барилдаж ялалт байгуулсанаар алтан медалийн эзэн боллоо.

Тэрбээр хагас шигшээд Узбекстаны бөх О.Номоновтой барилдаж, нэмэлт цагт торгуулиар цэвэр ялж шигшээд шалгарсан юм.

Өчигдөр манай бөхчүүд нэг алт, 2 мөнгөн медаль хүртсэн бөгөөд маргааш хүнд жингийн барилдаанууд болно.