Италийн нийслэл Ром хотод сонгомол, чөлөөт бөхийн чансаа олгох Маттео Пелликоне тэмцээн өндөрлөө.. Манай улсаас тус тэмцээнд эрэгтэй 65 кг-д Т.Тулга, эмэгтэй 68 кг-д С.Батцэцэг нар дасгалжуулагч Б.Батзоригийн хамтаар оролцжээ.


Эмэгтэй 68 кг-ийн жинд олимпийн хүрэл медальт, Дэлхийн аварга С.Батцэцэг эхний тойрогт Болгарын бөх, 2019 оны Европын наадмын хүрэл медальт София Георгиеватай барилдах оноолт гарсан боловч гарч ирсэнгүй. Учир нь манай бөх тэмцээнээс 2 хоногийн өмнөөс зүүн хавирганы хавьд нь өвдөөд эмнэлэгт үзүүлэхэд бөөрөнд бага хэмжээний чулуутай гэж ононшлогдоод тэмцээнд орж чадсангүй.

Ийнхүү ноёны бөх С.Батцэцэгийг хэдий болтол эрхлүүлэх вэ. Олимпод орохын тулд тулд өөрийг нь ялсан тамирчны урдуур ордог, улсын аваргад ялагдаад дэлхийн аваргад явна.
Чөлөөт бөх энэ байдлаараа сэргэх үү, мөхөх үү