Мэргэжлийн сүмогийн 70 дахь аварга Харүмафүжи Д.Бямбадорж Японд магистрын зэрэг хамгаалжээ.

Тэрбээр Япон Улсын “Жосай” олон улсын их сургуульд магистрын зэрэг хамгаалсан байна. Харүмафүжи 2019 оноос эхлэн Олон улсын харилцааны мэргэжлээр тус сургуульд суралцаж эхэлсэн юм.

Сүмогийн их аварга маань Шинэ Монгол хэмээх сургуульд хөрөнгө оруулсан бөгөөд энэхүү сургуульд хүүхдээ оруулах хүсэлтэй эцэг эхчүүд Монголд олон байдаг ажээ. Тэрбээр уран зураг зурах авьяастай бөгөөд хоёр ч удаа үзэсгэлэнгээ гаргаж байсан юм.