Мэргэжлийн сүмогийн Харү башё өнөөдөр Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд эхэллээ. Уламжлал ёсоор хоёр ёкозүна Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нар зүүн, барууны манлайд бичигдсэн боловч М.Ананд аварга өнжихөөр болсон байна.

Их аварга Хакүхо дээд макүүчи зиндааны 100 дахь башёдоо зодоглож, өнөөдөр өмнөх башёгийн түрүү бөх Дайешог хаясанаар эхний даваагаа авлаа. Мөн озеки цол горилж буй Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Хокүтофүжиг бярдан давж гараагаа амжилттай эхэллээ. Кирибаяама Б.Лхагвасүрэн, Тамаваши Б.Мөнх-Оргил, Хошёорюү С.Бямбасүрэн, Чиёошома Г.Мөнхсайхан нар өрсөлдөгч бөхчүүддээ унасан бол Ичиножёо А.Ичинноров Точиношингоор эхний даваагаа авчээ.
Японы мэргэжлийн сумо бөхийн Хару башёгийн банцүкэ

Макүүчи зиндаа

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал /Миягино/

Ёкозүна Какүрюү М.Ананд /Мичинокү/

З-С Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ /Исэгэхама/

МЗ-4 Кирибаяма Б.Лхагвасүрэн /Мичинокү/

МЗ-6 Тамаваши Б.Мөнх-Оргил /Катаонами/

МБ-6 Ичиножо А.Ичинноров /Минато/

МБ-9 Хошорюү С.Бямбасүрэн /Тацүнами/

МБ-13 Чиёошома Г.Мөнхсайхан /Коконоё/

Жюүрёо зиндаа

Б-4 Кёкүшүхо Т.Эрдэнэбаатар /Томозүна/

Б-7 Азүмарюү С.Тодбилэг /Таманои/

З-9 Миторюү Б.Төрболд /Нишикидо/

Макүшита зиндаа

Б-2 Дайшохо Ч.Шижирбаяр /Оитэказэ/

З-5 Хокүтэнкай Г.Сүхбат /Оное/

З-6 Рога А.Амарсанаа /Фүтагояма/

Б-8 Сакигакэ Я.Баттүшиг /Шибатаяма/

Б-9 Тамашохо Э.Энхманлай /Катаонами/ Б-15 Хокүсэйхо Э.Даваанинж /Миягино/

З-41 Дайтэнма Н.Чинзориг /Азүмазэки/

З-45 Ёүшояама Б.Анхбаяр /Токицүказэ/

Санданмэ зиндаа

Б-14 Дэванорюү Т.Тэмүүлэн /Дэваноүми/

Б-36 Саданохикари Д.Наранцогт /Сакайгава/

Жонидан зиндаа

Б-3 Сэнхо Жигүүр /Миягино/

Б-33 Кагамио Нанжид /Кагамияма/

З-49 Араүма Төртогтох /Исэноүми/