Сү.Батболд Монголд байгуулсан компаниа дампууруулж, иргэдэд 1,8 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ
Сү.Батболд Монголд 1992 онд “Алтай трейдинг” компанийг байгуулж хувьцааг нь эзэмшдэг. Тэгвэл “Алтай трейдинг”, “Петровис ” компани 50/50 хувийн хөрөнгө оруулалтаар 1,5 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй “Петроскай ” компанийг 2011 онд байгуулжээ. “Петроскай ” компани нь “Петровискомпаний Улаанбаатар хот, хөдөө орон нутаг дахь Шатахуун түгээх станцууд дээр хүнсний болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн борлуулах сүлжээ дэлгүүр байгуулсан байна. Гэвч хөрөнгө оруулагч компаниуд гэрээгээр тохирсон хөрөнгө оруулалтаа цаг хугацаанд нь хийгээгүй учраас “Петроскай ” компани дэлгүүрийнхээ бараа таваарыг нийлүүлэгч компаниудаас зээлээр авч борлуулсан ч төлбөрийг нь цаг хугацаанд нь өгсөнгүй. Борлуулалтын орлогоос удирдлагуудын зардал болон түрээсийн төлбөрөө өгч эхэлснээс байгуулагдсан цагаасаа алдагдалтай ажиллах болжээ. Компани алдагдалтай ажиллаж 2,5 тэрбум төгрөгийн өртэй болонгуут “Петровис” компани “Петроскай ” компаний 50%-ийн хувьцаагаа “Алтай трейдинг” компанид худалдаж,”Петровискомпаний ШТС дээр байрлах 16 дэлгүүрийн эргэлтийн болон эргэлтийн бус хөрөнгийг авчээ. Ингэснээр компани бүр ч хүнд байдалд орсон байна. Улмаар 2014 онд “Алтай трейдинг” компани “Петроскай” компаний 100 хувийн хувьцаагаа Гүйцэтгэх захирал Т. Төгсбаярт шилжүүлжээ. Иргэд, аж ахуйн нэгжүүд болон татвар, даатгалд их хэмжээний өртэй болсон “Петроскай ” компани дампуурсанд тооцуулах тухай хүсэлтээ шүүхэд гаргаснаар тус компанийг шүүхээс төлбөрийн чадваргүйд тооцон дампуурлын хэрэг нээн татан буулгажээ. Ингээд “Петроскай ” компанид бараагаа нийлүүлсэн 248 хүн хуулийн этгээд нийтдээ 1,8 тэрбум төгрөгөөр хохирсон байна
Тухайлбал:
Монос хаусхолд 21 сая төгрөг
ЗСНБ компани 65 сая төгрөг
Касстаун 26 сая төгрөг
Наранфүүдс 44 сая төгрөг
-Свийтрөүд 33 сая төгрөг…. гэх мэтээр 248 хувь хүн компани нийт 1,8 төгрөгөөр хохирсон байна.
Эдний дунд хөл дээрээ тогтож ядаж яваа үндэсний үйлдвэрлэгчид, жирийн иргэд ч орж хохирсон байна. Мөн татвар, нийгмийн даатгалын мөнгийг ч өгөөгүй. Нэг ёсондоо Бишрэлтийн Б.Ундармаа шиг татвар төлөгчдийн мөнгөнөөс үрэн таран хийжээ. Оффшорт хэдэн зуун мянган доллар нууж, гадаадад өндөр үнэтэй үл хөдлөх хөрөнгөтэй, дээрээс нь И-Март хэмээх томоохон сүлжээ дэлгүүртэй Сү. Батболд эдгээр иргэдийн хохирлыг барагдуулахын оронд компаниа зориуд дампууруулж, өр төлбөрөөс зугтсан нь бас л бизнесийн нэг арга ухаан уу?
Сэтгүүлч Б.Отгон 2021.03.15