Хакүхо аварга ийм байдалтай барилдвал дахин хэзээ ч барилдаж чадахгүй
Мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын башё Ням гарагт эхэллээ.

Энэ удаагийн башёд их аварга Хакүхо М.Даваажаргал зодоглосон боловч гэмтлийн улмаас 3 дахь өдрөөс эхлэн тэмцээнийг орхилоо.

Тэрбээр өчигдөр Такарафүжитэй барилдан давахдаа баруун өвдөгний гэмтлээ сэдрээсэн байна. Хакүхо аварга энэ өвдгөндөө өнгөрсөн оны наймдугаар сард хагалгаа хийлгэж байсан билээ.
Хакүхо аваргын багш Миягино ояката “Эмнэлгийн үзлэгээр өвдгөнд нь их хэмжээний ус хуралдсан байна.

Эмч нар хэрэв ийм байдалтай барилдвал дахин хэзээ ч барилдаж чадахгүй болно гэсэн. Энэ сард хагалгаанд орно. Хагалгааны дараа 2 сар нөхөн сэргээх эмчилгээ үргэлжлэх тул тавдугаар сарын тэмцээнд оролцохгүй. 7 сарын Нагоя башёд л барилдах боломжтой” гэжээ