Эх түүхээ доромжлохуй дор

Монголын түүхч хүн гэдэг бол эх түүх, өвөг дээдсийн алдар гавьяаг судлан ард түмэндээ сурталчлан таниулах ариун үүрэгтэн билээ. Гэтэл сүүлийн жилүүдэд түүхийн шинжлэх ухааны толгой дээр суусан хүмүүс эх түүхээ доромжлон гутаах, түүхэн үнэт бичиг баримтуудыг тухайлбал 640 мянган хуудас материалыг хятадад өгсөн асуудалтай залуу судлаач бид хэд тэмцэл өрнүүлж байгааг ихэнх нь мэдэх буйзаа.
тэгвэл энэ удаа академич хэмээх Соёлын сайд асан С.Чулууны бас нэгэн фактыг дэлгэхээс өөр арга алга.


С.Чулуун нь Соёлын сайд байхдаа 2020 онд “Тайваньд хадгалагдаж буй Монголын түүх, соёлын дурсгалууд” хэмээх гоё хавтастай өнгөт зурагтай бүтээлийг гаргасан ажээ. Зохиолын гарчгаас харвал МУ-ын Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яам, ГХЯ-наас хамтран ивээн тэтгэсэн бололтой юм. Төслийн удирдагч С.Чулуун, эмхтгэсэн Я.Ганбаатар хэмээсэн уг номын нэг бүлгийн эхний өгүүлбэр нь “Монголчууд эртнээс бичиг үсэггүй улс байжээ” хэмээн эхэлсэн байх юм. Өөр нэгэн хуудсан дээр Өгэдэй хааныг Юань улсын хаан хэмээн бичсэн байх юм. Бас Монголчууд утга-соёлын хувьд Нанхиад хятадын хажууд шалихгүй байв ч гэсэн байх. Энэ бол хэвлэлийн алдаа гэхээс илүү Монголын түүхийг хардаг хятадын өнцгийг шууд баримтлан бичсэн гэж үзвээс зохино.

“Монголчууд эртнээс бичиг үсэггүй улс байжээ” гэж үздэг хүн Соёлын сайдын албан тушаалыг хашаад одоо Чингис хааны музейн захирал болж буй сурагтай.

ӨНГӨ МӨНГӨНД ХУУРТСАН МОНГОЛЫН НИЙГЭМ ЭЭ ГЭЖ. ӨВӨГ ДЭЭДЭС МААНЬ БИДНИЙГ ӨРШӨӨХ БОЛТУГАЙ